НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганы хүний эрхийн асуудлаарх дээд мэргэжилтнүүдтэй хийсэн хэлэлцээний явцад /2021.09.14/-нд Хятадаас Женевт суугаа дипломат төлөөлөгчдийн газрын элчин зөвлөх Жян Дуань нэг бүлэг орнуудыг төлөөлөн үг хэлж, Америкийн хүний эрхийн асуудалд гүнээ анхаарал тавьж буйгаа илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, Америк иргэдийнхээ амь насны эрх болон эрүүл мэндийн эрхийг үл хайхран, дэлхийн хамгийн тэргүүний эм эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, техниктэй байж, дэлхийд коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоогоор хамгийн олон орон болжээ. Америкийн засгийн газар цар тахалтай үр ашигтай тэмцэж чадаагүй мөртөө харин вирусийн үүсэл гарлын зэрэг асуудлаар улс төр хийж, хариуцлагаа бусдад тохож, цар тахалтай муу тэмцсэн хариуцлагаа бусад оронд тохох гэж оролдож байна гэжээ.
Тэр хэлэхдээ, Америкийн дотоодод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл урт хугацаа оршиж байгаа бөгөөд Африк, Ази, Лалын удамтай үндэстний цөөнхүүд гадуурхагдаж, хохирол амсаж буй нь Америкийн түүхэн дэх боол худалдаалдаг харгис хэрцгий дэглэмээс үүдэлтэй юм. Америк өнгөрсөнд Индиан хүмүүсийг хоморголон устгаж байсан. Өдгөө ч гэсэн тэдний олон төрлийн эрх ашгийг хохироосоор байна. Америк цагаач иргэдийг урт хугацаагаар шоронд хорьж, цагаач иргэдийн хүүхдүүдийг эцэг эхтэй нь албаар салгаж, улмаар тоогүй олон цагаач иргэдийн гэр бүлгийг салгаж буй юм. Америк мөн ч хүний наймаа болон албадан хөдөлмөрлүүлэх асуудал хамгийн ноцтой оршиж буй газар юм гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tanai site yagaad zuwhun hytadiin talaar medeelel oruuldiin