Олон улсын энхийг сахиулах цэргийн сургуулилт өндөрлөв

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

“Хамтын хувь заяа-2021” Олон улсын энхийг сахиулах цэргийн сургуулилт 15-ны өдөр Хятадын хуурай замын цэргийн Чюшань дахь баазад өндөрлөлөө. Хятадын цэргийн төв зөвлөлийн холбогдох удирдагч Ли Зүөчэн ерөнхийлсөн сургуулилтыг сонирхон, хаалтын ёслолд оролцож үг хэллээ.

Энэ удаагийн сургуулилт 09-р сарын 06-ны 09 цагийн үед ерөнхийлсөн сургуулилт албан ёсоор эхэлж, Хятад, Монгол, Пакистан, Тайланд зэрэг орны сургуулилтад оролцсон 1000 гаруй цэрэг офицерын бүрэлдэхүүнтэй холимог баг нэгдмэл удирдлагатай үйл ажиллагааг зохион байгуулж, “Олон орны энхийг сахиулах армийн хамтарсан үйл ажиллагаа”-ны хүрээнд баазын бүтээн байгуулалт, сэргийлэлтийн эргүүл, зэвсэгт хамгаалалт, эгэл иргэдийг хамгаалах, терроризмын халдлагатай тэмцэх зэрэг төрлөөр үргэлжилсэн сургуулилт хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top