БНХАУ-ын спортын 14 дэх наадам нээгдлээ

М.Тэнүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

БНХАУ-ын спортын 14 дэх наадмын нээлтийн ёслол өчигдөр орой Ши-Ань хотноо боллоо. Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин спортын наадам албан ёсоор эхэлснийг мэдэгдэв.

15-ны 20 цагт БНХАУ-ын спортын 14 дэх наадмын нээлтийн ёслол албан ёсоор эхэлж, олон муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, Хонконг, Макаогийн тамирчдын баг талбайд орж ирлээ.

Түүний дараа төрийн дуулал эгшиглэж, төрийн далбааг мандуулсны дараа Шааньши муж, Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооны дарга үг хэлсэн байна.

20 цаг 40 минутад БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин спортын наадам албан ёсоор эхэлснийг мэдэгдэв.

Спортын 14 дэх наадмын дуулал болох “ирээдүй зүгээ тэмүүлье” дууны дагуу “Шинэ цаг үед шинэ аянаа эхлүүлье” уран сайхны тоглолт болсон байна.

БНХАУ-ын спортын 14 дэх наадам 9-р сарын 27-нд хаалтаа хийж, 12 мянга гаруй тамирчид спортын тэмцээнд оролцон, 10 мянга гаруй ард иргэд олон нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцох болно.

БНХАУ-ын спортын 14 дэх наадам нээгдлээ_fororder_1127865545_16317142243891n

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top