Zindaa.mn сайт “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ” булангийн энэ удаагийн дугаарт “Болор” катеринг үйлчилгээг онцолж байна. Тус газар нь өөрсдийн бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн болон өөрсдийн тарьсан шинэхэн хүнсний ногоогоор төрөл бүрийн хоол, амттан бэлтгэн, хэрэглэгчдэдээ үйлчилдэг нь давуу тал болдог юм.
Баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахад чухал зүйлсийн нэг нь ширээн дээрх амттан, хоол байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол “катеринг” үйлчилгээ юм.
Аяган бялуу, эклер гэх мэт баярын ширээн дээр заавал байх амттанаас гадна төрөл бүрийн шарсан мах, бургер гэх мэт хүссэн хоолыг нь бэлтгэн, шинэхэн хэвээр хэрэглэгчийн гарт хүргэдэг “Болор катеринг” үйлчилгээг “Болор Импекс” компани эрхлэн явуулдаг юм. Тэдний онцлог, бүтээгдэхүүнээ хэрхэн бэлтгэдэг тухай онцолж байна.
“Болор Импекс” юу ҮЙЛДВЭРЛЭДЭГ вэ?
“Болор Импекс” ХХК-ийн хувьд 2015 оноос мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө катеринг үйлчилгээг нэмж нэвтрүүлээд байгаа юм. Нийт 20 ажилчинтай. Герман, Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил эзэмшсэн, олон жилийн туршлагатай тогооч нар ажилладаг.
Катеринг үйлчилгээний ОНЦЛОГ
Монголд буфет хоол бэлтгэж, катеринг үйлчилгээ үзүүлдэг байгууллага олон байдаг. Эдгээрээс ялгарах онцлог нь өглөө бүр шив шинэ хүнсний ногоог гадна талбайгаасаа хураан авч, захиалагчийн гарт шинэ хүнсээр бэлтгэсэн хоол хүргэдэг.
Хүнсний дэлгүүр болон кофе шопуудад түгээхэд олон цагаар байлгаж, үүний улмаас “шинэхэн” амтаа алддаг тул тэд бүтээгдэхүүнээ зөвхөн захиалгаар бэлтгэдэг байна. Тэдний бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээ хамгийн эртэч буюу 05:00 цагт эхэлдэг нь давуу тал болдог билээ.
Сэтгэгдэл ( 0 )