ҮХЦ: Ерөнхийлөгчийн хүсэлтийг ИРЭХ 7 ХОНОГТ хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам,

Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.

Сануулахад, Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top