УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарыг ШҮҮХ ХУРАЛ болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.09.17/ болно. Шүүх хуралдаан Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ. 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Баянсэлэнгэ нарт /3/ холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт товлоод байсан ч шүүгдэгч М.Болортуяа, Ж.Бурмаа нар шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД ТҮМЭН (162.158.179.79) 2021 оны 09 сарын 17

Энэ нэг эмэгтэйн ял зэм байдгийн бол үүрүүлээд байхгүй бол орхиоч.Нэг л их гавьяатай юм шиг байнга л энд тэнд бичигдэж байх юм.Гавьяагүй гайнуудыг битгий энд тэнд сэвээд бай.Нийгэмд гай болно.Хэн ч биш гэдгийг нь хүмүүс мэдэж байгаа даа бараг.Ер нь энэ мэт шийдэхгүй байгаа хэрэгээ хурдан шийдээч яах гэж ингээд л байлгаад байдаг юм.

0  |  0
Z(172.68.254.34) 2021 оны 09 сарын 17

Ялы нь үүрүүлээд явуулж үз. Тэрбум төгрөгийн хохирлыг нь барагдуулж хулгайлсан хөрөнгийг нь хураа

0  |  1
Top