Есдүгээр сард гурван сургууль ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилт бүхий төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах болсон.

Тэгвэл энэ есдүгээр сард нийслэлийн гурван сургуулийн талбай бүрэн засварт орж дуусахаар байна. Засварын ажил одоогоор 60-80 хувьтай яваа бөгөөд хүйтний эрч чангарахаас өмнө хүүхэд багачууд, хөлбөмбөгчдийн хүсэн хүлээсэн ногоон талбайнууд эргэн ашиглалтад орно.

Нэмж дуулгахад, сэргээн засварласан талбайнуудыг 15-20 жилийн хугацаанд хөлбөмбөгөөс өөр зүйлд ашиглахгүй байхаар төслийн гэрээнд заасан учраас ногоон талбайн ашиглалт уртсах юм. Засварын ажлын хүрээнд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резинийг сольж, Нийслэл, Дүүрэг, сургууль, клубүүдтэй хамтран, хашаа, гэрэлтүүлэг зэргийг шийдэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top