FINANCIAL REVIEW: Монголын Засгийн газар "РИО ТИНТО"-оос ил тод байдал хүсэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Оюу Толгой төсөлтэй холбоотой асуудлыг Их Британийн Засгийн газартай хэлэлцэхээр Лондонд ирээд байгааг “Financial Review” мэдээлжээ.

Нийтлэлд “Монголын Засгийн газар Оюу толгойн зэсийн уурхайн асуудлаар Рио Тинтогоос ил тод байдлыг шаардаж байна. Оюу Толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон билээ. Зардал хэтэрсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт наймдугаар сард гарсан бөгөөд үүний дараа хөрөнгө оруулагч талууд Монголын Ерөнхий сайдад захидал хүргүүлсэн юм. Захидалд Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа дурджээ.

Түүнчлэн татварын маргаантай холбоотойгоор Засгийн газрын Лондоны арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хойш тавиад, маргаанаа түр царцаах хүсэлтийг тавьсан байна. Монголын Засгийн газар татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны арбитрын шүүхэд үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан юм. Одоогоор Монголын сайд, албан тушаалтнууд Британийн Засгийн газартай уурхайн талаар ярилцахаар Лондонд ирээд байгаа бөгөөд ирэх оны эхээр  Канберрад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар багтсан байна.

Б.Солонгоо "Бид далд уурхайн бүтээн байгуулалт яагаад хойшлогдсон болоод ямар учраас зардал нь 1.4 тэрбум ам.доллароор өсөх болсныг мэдэхийг хүсэж байна.Тиймээс энэ талаар Рио Тинтотой нухацтай ярилцмаар байна” хэмээв.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” Оюу толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг бол Монгол Улсын Засгийн газар 34 хувь буюу гуравны нэгийг нь эзэмшдэг. Рио Тинто болон Монголын Засгийн газрын хооронд үүсээд буй асуудал нөхөн төлбөрөөс эхлээд олон зүйлд өөрчлөлт ороход хүргэж болзошгүй юм.  Түүнчлэн Оюу толгой ХХК нь Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондоны арбитртын шүүхэд өгсөн. Харин Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш гарсан тодорхой алдаанууд дээр үндэслэж, менежментийг гардан гүйцэтгэж байгаа Рио Тинто компанийг татаж оролцуулан сөрөг нэхэмжлэл гаргасан билээ” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.158.88.34) 2021 оны 09 сарын 28

Zub SN bn uzeltseed bai! Muu hyjaa Saihanbalag, Bayartsogt nariig deeee

0  |  0
Зангараа(172.68.254.18) 2021 оны 09 сарын 18

Хамтын гэрээ байгуулчаад хүсээд байх хэрэггүй шаардах хэрэгтэй. Ийм ч засагтай байх гэж дээ монголчууд дэлхийн хамгийн азгүй ард түмэн.

0  |  0
A(172.69.252.142) 2021 оны 09 сарын 18

Hohin

0  |  0
Top