Хятадын гадаад харилцааны сайд Ван И Душанбе хотноо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзсан байна.
Ван И хэлэхдээ, Хятад Монгол бол уул усаар холболдсон найрсаг хөрш, хоёр талын харилцаа хөгжлийн сайн хандштай байна. Сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх бодлогоо Хятадын тал баримталсаар ирсэн юм. Монгол улсын эдийн засгийн хөгжил, ардын амьдралаа сайжруулахад үргэлжлэн туслахад Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа бие биеийн тугаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, тал талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлыг харилцан хүндэтгэж, хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжилд улс төрийн баталгаа хангах хэрэгтэй. Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтыг БНХАУ эрс дэмжиж, хоёр талын том чухал төслийг тогтвортой ахиулж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Монгол улсын ШХАБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын тал дэмжих болно гэжээ.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, БНХАУ бол Монгол Улсын сайн хөрш, сайн түнш, Монгол Улсын цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас олгосон тусламж ялангуяа вакцины дэмжлэг үзүүлсэнд баярлаж байна, Хятадын талын тусламжтайгаар Монгол Улс цар тахалтай тэмцэх хамгийн хүнд үеийг даван туулсан. Хятадын талын амин чухал ашиг сонирхлоо хамгаалахыг Монголын тал эрс дэмжиж, бие биеийнхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, Хятадын талтай эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Монгол Улс дээд хэмжээнд чухалчилж байна. Хоёр талаараа дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг улам нягтруулахыг хүсэж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )