БНХАУ, ОХУ, Пакистан, Иран дөрвөн орны гадаад хэргийн сайд нар зэрэг өндөр албан тушаалтнууд пүрэв гарагт яриа хэлэлцээ хийж, Афганистаны асуудлаар харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцов.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши, Ираны Гадаад хэргийн сайдын туслах Сейед Расул Мусави нар Тажикистан улсын нийслэл Душанбе хотод албан ёсны бус уулзалт зохиосон байна.
“БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, байр сууриа нэгтгэн Афганистаны нөхцөл байдлыг тогтворжуулах үйл хэрэгт бодит үүрэг оролцоотой байж, Афганистаны байдлынг тогтвортой шилжилтэд бүтээлч үүрэг гүйцэтгэх хэрэгтэй” гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дурджээ.
Ван И хэлэхдээ, Афганистаны байдал зангилаа үед байна. Афганистаны дайн дууссан боловч Афганистаны асуудлыг зохицуулаагүй байна. Хүчирхийллийн улс төр, цэргийн оролцоо, “ардчилсан өөрчлөлт” гэгч нь Афганистаны одоогийн байдлын үндсэн шалтгаан болж байна. АНУ Афганистанаас цэргээ татсан нь Афганистанд шинэ асуудал бий болгожээ. Афганистаны шинэ улс төрийн бүдүүвч хараахан бүрэлдээгүй байж, үндэстэн, шашны мөргөлдөөн зэрэг нь будлиантай хэвээр байна гэжээ.
Тэрбээр мөн бүс нутгийн улс орнууд Афганистаны шинэ засгийн газрыг терроризмын эсрэг тэмцэж, хөрш улс орнуудтай найрсаг харилцаатай байна гэдэгт найдаж байгаа талаар онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл ( 0 )