О.Балжинням аваргыг МҮБХ-ны Дэд тэргүүнээр томилжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр боллоо. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Тухайлбал,
 

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
     
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
     
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны Дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах ёстой байдаг. 
     
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
     
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.


Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(162.158.179.160) 2021 оны 09 сарын 20

П. Сүхбатын наадмын түрүүг булаасан хүнийг орлогч болгож байгаа юм байна гэж уншигдлаа зөв үү?

0  |  0
Top