Байргүй, орлогогүй нэр дэвшигчид өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүлсан. Үнэмлэхээ гардаж, өнгөрсөн бямба гаригаас сурталчилгаагаа эхлүүлсэн нэр дэвшигчдийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна. 

ДАМБАДОНДОГИЙН БААТАРЖАВ

Нэр дэвшигч Д.Баатаржав жилийн 4 сая 360 мянган төгрөгийн орлоготой. Түүний гэр бүлийн гишүүд нь жилийн 350 мянган төгрөгийн орлоготой ажээ. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Тэр бүү хэл хашаа, байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Харин 5000м2 газартай, Toyota, Land Cruiser 100 машинтай аж. Мөн Хонь-100, Адуу-12, Ямаа-50 бий бол 1,7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 5,3 сая төгрөгийн хадгаламжтай, 20 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ. 

АЛТАНХУЯГИЙН БАРХҮҮ

Тэрбээр жилийн 28 сая төгрөгийн орлоготой. Түүний гэр бүлийн гишүүд жилийн 24 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц нэг, үйлчилгээний зориулалттай байгууламж нэгийг эзэмшдэг байна. Мөн суудлын жижиг машин Peugeot-206, микроавтобус, BMW-740, Chrysler Cross-fire, Mercedes Benz-A160, Hyundai Starex, мотоцикл эзэмшдэг аж. А.Бархүү хадгаламжгүй ба 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ

Тэрбээр жилийн 1,2 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд ямар ч орлогогүй гэж мэдүүлжээ. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Хашаа, байшин ч үгүй аж. Харин автомашины хувьд Volkswagen Touareg эзэмшдэг, 5 адуутай, 14 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлжээ.

ХАДБААТАРЫН БАТ-ЯЛАЛТ

Жилийн 43 сая 670 мянган төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд жилийн 30 сая төгрөгийн орлоготой аж. Нийтийн болон зуслангийн байшин нэг нэгийг эзэмшдэг. Суудлын машин буюу Toyota-Corolla, Hyundai-Micro автобус 2-ыг эзэмшдэг байна. Мөн хурдан удмын адуу-2, хонь-120, ямаа-45, үхэр-10, адуу-15 эзэмшдэг ба 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 5,2 сая төгрөгийн хадгаламжтай, 4 төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэжээ.

АЛТАНЦЭЦЭГИЙН БАТДОРЖ

Тэрбээр өөрийгөө ямар ч орлогогүй гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь жилийн 27 сая төгрөгийн орлоготой. Нийтийн орон сууц 1,  Nissan AD автомашин нэгийг эзэмшдэг. Нийтдээ 76 сая төгрөгийн зээлтэй, 6,4 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

ЭНХБАЯРЫН БАТШУГАР

Жилийн 92 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд 704 сая төгрөгийн орлоготой. Мөн нийтийн орон сууц 1, Toyota, Land Cruiser 200, Yamaha fzr 400 мотоциклтой аж.

Нийтдээ 162 сая төгрөгийн хадгаламжтай бол 2 тэрбум төгрөгийн зээлтэй аж.

Э.Батшугар нь "Эскон" ХХК, "Хаттан интернейшнл Монголиа" ХХК, "Миллнниум капитал интернейшнл" ХХК, "Милленниум энтертэйнмент" ХХК, "Момиэд" ХХК, "Милленниум финанс" ХХК, "Содмаргад" ХХК, ЗГМС ХХК, "Засгийн мэдээ" ХХК, ЗМС ХХК, "Эс Си Эн Майнинг" ХХК, "Рескон" ХХК, "Медиахолдинг" ХХК, "Ремиф технложис" ХХК, "Эрчим хүч түгээх сүлжээ" ХХК, "Монсамил" ХХК, "Монфарм трейд" ХХК компаниудыг 100 хувь эзэмшдэг хэмээжээ. 

Нөхөн сонгуульд хоёр Гантулга нэр дэвшиж байгаа. Тодруулбал, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА, Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА нар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.

ЦЭНДСҮРЭНГИЙН ГАНТУЛГА

Тэрбээр жилийн 6 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүлийн гишүүд 287 сая төгрөгийн орлоготой аж. Амины орон сууц 1, үйлчилгээний зориулалттай 2, үйлдвэрийн зориулалттай 2 байгууламж эзэмшдэг байна. Мөн Nissan-Patrol, Suzuki-Vitara автомашинтай. Нийтдээ 5 байршилд эзэмших эрхийн газартай, 1 байршилд ашиглах эрхийн газартай.

70 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 369 сая төгрөгийн хадгаламжтай, 1,5 тэрбум төгрөгийн авлагатай, 3,7 тэрбум төгрөгийн зээлтэй. "Төмөрт-Өргөө" ХХК, "Жи Эс Эн Ди" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.

ШАГДАРСҮРЭНГИЙН ГАНТУЛГА

Тэр мөн өөрийгөө ямар ч орлогогүй, түүний гэр бүлийн гишүүд 25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Нийтийн орон сууц 2, Toyota-RAV 4 загварын автомашин 1, 6,3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 2 сая төгрөгийн хадгаламжтай, 7 сая төгрөгийн зээлтэй, 19 сая төгрөгийн авлагатай, тусгай зөвшөөрөл нэгийг эзэмшдэг байна.

БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАР

Б.Гарамгайбаатар жилийн 12 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүлийн гишүүд ч мөн адил 12 сая төгрөгийн орлоготой гэнэ. Тэрбээр амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Хашаа, байшин ч үгүй гэж мэдүүлжээ. Нэг автомашинтай, 2,9 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум төгрөгийн авлагатай. "Хоккайдо агро" ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг.

ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ 

Хэнтий аймгийн Засаг дарга тэрбээр жилийн 22 сая төгрөгийн орлоготой аж. Харин түүний гэр бүлийн гишүүд 40 сая төгрөгийн орлоготой.

Нийтийн орон сууц 1, хашаа байшин 1, үйлчилгээний зориулалттай 2 байгууламж эзэмшдэг юм байна. Мөн Toyota- Lexus автомашин, өмчлөх хэлбэрийн 3 байршилд газартай, 15 сая төгрөгийн хадгаламжтай, 58 сая төгрөгийн авлагатай, 104 сая төгрөгийн зээлтэй бөгөөд "Хэнтий ТВ"-ийн 56 хувийг эзэмшдэг байна.

БАДРАХЫН НАЙДАЛАА

Тэрбээр жилийн 158 сая төгрөгийн орлоготой, түүний гэр бүл жилийн 17 сая төгрөгийн орлоготой. Нийтийн 2 орон сууцтай, Nissan-Nissan, Lexus-570 автомашинтай.

Нийтдээ 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 41 сая төгрөгийн хадгаламжтай, 41 сая төгрөгийн авлагатай, 361 сая төгрөгийн зээлтэй, "ЭсДиБи" ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг.

АЮУРЗАНЫН ОТГОНБААТАР

Тэмцэгчийн дүрээр олон нийтэд танигдсан тэрбээр жилийн 115 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Түүнийг гэр бүлийн гишүүд 114 сая төгрөгийн орлоготой аж. Нийтдээ 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, Toyota, Crown, Lexus-570, 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 45 сая төгрөгийн хадгаламжтай, 51 сая төгрөгийн авлагатай, 75 сая төгрөгийн зээлтэй, "Сэргэлт" ХК-ийн 90 хувийг эзэмшдэг.

ШООВДОРЫН ТӨМӨРСҮХ

Тэрбээр өөрийгөө жилийн 106 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн бол гэр бүлийн гишүүдээ ямар ч орлогогүй хэмээжээ. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Хашаа, байшингүй. Нийтдээ 125 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 60 сая төгрөгийн зээлтэй, тусгай зөвшөөрөл 2, "Дабльхилл" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байна.

ЛОГИЙН ЦОГ

Тэрбээр жилийн 1,1 сая төгрөгийн орлоготой, нийтийн орон сууц 1, авто зогсоол 1, Prius-20 эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

МАГНАЙБАЯРЫН ЧИНГИСХААН

Тэрбээр жилийн 10 сая төгрөгийн орлоготой, 33 сая төгрөгөөр үнэлэгдэх гэртэй, Honda-Insigte автомашин 1, эзэмших эрхийн газартай, 99 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

ДЭНЗЭНГИЙН ЧУЛУУНБАТ

Жилийн 450 мянган төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийн хувьд орлогогүй гэжээ. Амины болон нийтийн, зуслангийн байшингүй. Хашаа, байшингүй. Нийт 32 сая төгрөгийн хадгаламжтай. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(103.80.210.170) 2021 оны 09 сарын 21

Гэрээ засчихаад төрд зүтгээрэй найзууд минь

0  |  0
Оргил(162.158.178.37) 2021 оны 09 сарын 20

Баялаг бүтээгч нь Ц.Гантулга юмдаа \n

0  |  0
Сайхан эх орон минь(172.69.79.174) 2021 оны 09 сарын 20

Ийм гуйлагчин хүмүүс Их хуралд гараад яаах уу? Мөнгө идэж хулгайлах гэж л толгойгоо ажиллуулна. Манай Монгол нээрээ үнэхээр өрөвдөлтэй болжээ..

0  |  0
зочин(66.181.190.116) 2021 оны 09 сарын 20

Орон байр ч байхгүй, орлого ч байхгүй тэнэмэл гуйлгачин 5 хүн нэр дэвшиж байгаа юм байна, Бат-Үүл тэргүүтэй 5 гуйлгачин ер нь яах гэж нэр дэвшиж байгаа юм болоо? Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж өнө эртнээс ярьж сургаж ирсэнсэн... Зөнөг өвгөн Бат-Үүл өөрийнхөө эзэмшдэг бүхэл бүтэн хотхоноо мартчихаа юу эсвэл их ядуу хүн болж жүжиглэвэл санал авна гэж горьдоо юу? Ер нь ХОМ-ээ худал гаргаж байгаа хүмүүсийг АТГ шалгаж баймаар юм аа.

0  |  0
зочин(64.119.26.109) 2021 оны 09 сарын 20

яана, орон байр, орлогын төлөө ажиллах н. төрийн албыг орлогын хэрэгслэл гэж үзэж

0  |  0
Үнэн(172.69.252.136) 2021 оны 09 сарын 20

Бат-Үүл Хан --Уул дүүрэгт өөрийн эцэг Эрдэнийн нэрээр хотхон бариулсан байдаг.Тийм хүн орон сууцгүй байна гэж байхгүй. төмөрсүх саяхан л Монгол үндэстний түргэн хоолны ресторан нээгээд л, эмийн бэлдпмэл зараад л байсан. харин Найдалаа хоёр ч жип машинтай. Батшугар эцгийнхээ авилгалаар олсон хөрөнгөөр баярхаж яваа хүн. Ийм хүмүүс УИХ-д дэвшиж, улам л баян болох хүслээ гүйцэлдүүлэх зорилготой явна. Тэднийг сонгох хэрэггүй. Ер нь заавал 76 гишүүн байх албагүй. 70 байсан ч яадаг юм. Тэртэй тэргүй тэд олигтой юм хийхгүй, бүтээхгүй, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхгүй, зөвхөн өөрсдөө л баяжина

3  |  0
zochin(172.69.252.140) 2021 оны 09 сарын 20

oron ger ch uguy tenemeluud dewshee yu daa

2  |  0
Top