Хятадын Засгийн газар Кубад туслалцаа үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Хятадын Засгийн газраас Куба улсад хандивласан эмнэлгийн шингээлтийн 30 тонн хөвөнг /2021.09.18/ Кубын нийслэл Гаванад хүргэн очжээ.

Энэ бол Хятад улсын Засгийн газраас Кубад цар тахлын эсрэг эд материал, хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэл, эмчилгээний бүтээгдэхүүний яаралтай тусламж олгох төслийн дагуу олгосон 5 дахь хэсэг эд материал юм. Энэ оны долоодугаар сарын сүүлчээс эхлэн тус яаралтай тусламжийн төслийн хүрээнд Хятад улс Кубын талд амьсгалын аппарат, хүчилтөрөгч үйлдвэрлэх машин, антиген илрүүлэх урвалж, хувийн хамгаалалтын хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл зэрэг олон багц материалыг хангасан байна.

Хятадын Засгийн газрын хандивласан бусад эмчилгээний болон иргэдийн амьдралын эд материалыг үргэлжлүүлэн Кубад зөөвөрлөн хүргэх болно.

Кубын Гадаад худалдааны яам, Хятад улсад суугаа элчин сайдын яам, Улс орнуудын ард түмэнтэй найрсгаар харилцах нийгэмлэг, Коммунист залуучуудын холбоо зэрэг байгууллага твиттерээр мэдэгдэл нийтлэн талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top