Г.Ёндон: Шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж ХЯЗГААРЛАЛТ тогтоосон, 5-7 хоног үргэлжилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2021.09.21/ Төрийн ордонд шатахуун импортлогчидтой уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, шийдэл хайсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар яг одоо мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Долоо, наймдугаар сард шатахууны татан авалт хангалттай байсан. Нэгдүгээрт, Монгол Улс 100 хувь гадаадаас импортоор шатахуун авдаг. ОХУ-тай гэрээ хийж, зохицуулалт хийдэг. Гэрээнд 2018 онд өөрчлөлт оруулсан. Дэлхийн зах зээлийн үнэтэй уяж, шатахууны үнийг тогтоож өгсөн байдаг. Талууд гэрээнийхээ үүргийг хүлээгээд явдаг заалттай. Өнөөдөр яам, газрын тос импортлогчдын төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Маргааш ОХУ-ын "Роснефть" компанийн захиралтай уулзана. Хятадаас шатахуун орж ирсэн тохиолдолд саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэх бүх зүйлийг хангасан. Өнөөдөр хязгаарлалт хийсэн. Хомсдол үүснэ гэх ойлголтоор их хэмжээгээр нөөцөлдөг. Тиймээс тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж байна. Ойролцоогоор 5-7 хоног гэж харж байна, нэг машинд 30 мянган төгрөгөөс дээш үнээр бензин өгөхгүй. Энэ хугацаанд шатахуун оруулж ирнэ гэж төлөвлөж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бензин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 22

ёндон гэж ёоёотой новшийн хулгайч байнаа.

0  |  0
irgeN(172.69.252.148) 2021 оны 09 сарын 21

nuutsiin mash shig nuutsiin benzin tos beldmeer yum uu da

1  |  0
Иргэн (192.82.76.190) 2021 оны 09 сарын 21

Новш минь огцор

0  |  2
Top