Бүх Хятадын спортын наадмын ач холбогдол

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

БНХАУ-ын спортын 14-р удаагийн наадам төв баруун нутгийн Шаань Ши мужид явагдаж байна.

Дөрвөн жил тутамд зохиогддог энэ тэмцээн нь Хятад улсын дотоодын хэр түвшнээр хамгийн өндөр, цар хүрээгээр хамгийн өргөн ерөнхийлсөн спортын наадам тэмцээн юм.

60 гаруй жилд, бүх Хятадын спортын наадам тэмцээнээс хүмүүсийн сонорт ижил дасал болсон урианууд бий болсон байдаг. Жишээлбэл: “Биеийн тамир спортыг хөгжүүлэн, ард олны бие бялдрыг чийрэгжүүлье”, “Олимпын яруу алдрын төлөө”, “Наадам тэмцээнийг хэмнэлттэй зохион байгуулъя”, “Наадам тэмцээнийг иргэдийн хүртээл болгож эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлье” зэргийг нэрлэж болох юм. Энэ удаагийн бүх Хятадын спортын наадам нь “Нийт иргэдийн спортын наадам, эв сэтгэл нэгтэй хамтдаа урагшилцгаая” гэх уриатай зохиогдов. Эдгээрээс харахад, бүх Хятадын спортын наадам нь Хятад улсын спортын үйлсийн өөрчлөлт хөгжлийг урагш ахиулах чухал арга хэмжээ болсон юм.

Хятад улсын спортын үйлс буурай байснаасаа хүчирхэгжсэн үйл явцад бүх Хятадын спортын наадам чухал үүрэг гүйцэтгэжээ. 1959 онд зохиогдсон бүх Хятадын спортын анхдугаар удаагийн наадам нь Хятад улсын спортын үйлсийн бэлгэ тэмдгийн чанартай үйл явдал байсан бол 1983 онд зохиогдсон 5-р удаагийн наадам нь Хятад улс олон улсын олимпын том гэр бүлд эргэж нэгдсэний дараах анхны наадам тэмцээн байв. Дараа жил нь Хятадын баг тамирчид 1984 оны Лос Анжелесын олимпд оролцож, тэмцээний эхний өдөр гэхэд л шинээр гарч буй дэлхийн спортын хүчирхэг гүрэн гэдгээ харуулсан юм. Тамирчин Шюй Хайфэн эрэгтэйчүүдийн буудлагын тэмцээнд алтан медаль хүртсэн нь энэ удаагийн олимпоос тодорсон анхны алтан медаль байсан төдийгүй Хятад улс олимпын наадмаас анхны алтан медаль хүртсэн явдал болсон юм. Хятадын тамирчид тус удаагийн олимпын буудлага, хүндийн өргөлт, туялзуур сэлэм, гимнастик, волейбол, усанд харайлт зэрэг 6 төрлөөс нийт 15 алтан медаль хүртэж, медалийн жагсаалтад дөрөвдүгээрт оржээ.

1993 оны бүх Хятадын спортын 7-р удаагийн наадмаас эхлэн зохион байгуулах цагийн хуваарийг өөрчлөөд зуны олимпын дараа жил нь зохион байгуулах болж, Хятад улсын спортын өөрчлөлт хөгжил нь олимпын наадамд оролцох төлөвлөгөөний дагуу хэрэгжих тодорхой чиглэл гаргажээ. Ингэснээр бүх Хятадын спортын наадмын хөгжил нь олимпын наадамтай бүх талаар уялдаатай болсон байна.

1997 онд зохиогдсон бүх Хятадын спортын 8-р удаагийн тэмцээний төрлийг олимпын наадмын төрлийн дагуу тогтоож, олимпын наадмын алтан медалийг бүх Хятадын спортын наадмын алтан медалийн жагсаалтад хамруулдаг болсон байна.

1984 оны Лос Анжелесын зуны олимпоос 2020 оны Токиогийн зуны олимпиадад Хятад улсын тамирчид нийт 262 олимпын алтан медаль хүртжээ. Улсын хэмжээнд биеийн тамир спортын дасгалд байнгын оролцоотой хүн амын тоо 37.2% хувьд хүрч, 2019 онд Хятад улсын хүн амын наслалтын дундаж урьдчилан төсөөлсөн үзүүлэлт 77.3 хүрсэн байна. 2020 оны сүүлчийн байдлаар, Хятад улс биеийн тамир спортын нийт 3 сая 713 мянган талбай заалтай болж, спортын талбай заалын талбай 3.1 тэрбум квадрат метрт хүрч, спортоор хичээлэн гүйх, алхах замын урт 209.3 мянган км хүрчээ. Хятад улс алхам алхмаар дэлхийн спортын хүчирхэг гүрэн болсон юм, энэ нь бүх Хятадын спортын наадам тэмцээн бол олимпын наадамд оролцохын чухал үндэс суурь болж буйг гэрчлэн харуулж байна.

Бүх Хятадын спортын өмнөх удаагийн тэмцээнээс эхлэн олон нийтийн биеийн тамир спортын маш олон төрлүүд бүх Хятадын спортын тэмцээнд нэмэгджээ. Жишээлбэл, луут завь уралдуулах, луу бүжиглүүлэх, тайжи гимнастик, тэвэг тоглох, агаарын болон далайн аяллын төхөөрөмжийн загварын уралдаан зэрэг өөр өөр насны ангилал, бүлгийн оролцох дуртай олимпын бус төрлүүд ч бүх Хятадын спортын наадамд нэмэгдэв.

Саяхан Хятадын төрийн зөвлөлөөс “Нийт иргэдээрээ бие бялдраа дасгалжуулах төлөвлөө 2021-2025”-ыг нийтэлж, хойшдын хэсэг хугацааны нийт иргэдийн биеийн тамир спортын оролцоо идүү өндөр түвшинд хөгжихийг ахиулах, ард олны бие бялдраа дасгалжуулах болон эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг сайтар хангах талаар илүү нарийвчилсан төлөвлөлт байршуулалт гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top