Аравдугаар сарын 2-10-нд Норвегийн Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров.
Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ.
Олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхийн тулд Норвегид очихоор болсон нь анхаарал татаж байна.
Түүнээс гадна 61 кг-ын жинд өрсөлдөх Абасгажи Магомедовоос бусад бүх жинд Сочид болж буй шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж, ялагчийг нь дэлхийн аваргад авч явахаар боллоо.
Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг
57 кг: Абубакар Муталиев
61 кг: Абасгажи Магомедов
65 кг: Загир Шахиев
70 кг: Евгений Жербаев
74 кг: Тимур Бижоев
79 кг: Радик Валиев
86 кг: Артур Найфонов
92 кг: Магомед Курбанов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Зелимхан Хизриев
Сэтгэгдэл ( 0 )