Хүний шүд цохиж танхайрснаас өөр “спорт”-ын мэдлэг түүхгүй Э.Мөнх-Очир гэх нөхөр Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн суудалд суух юм гэнэ. Хашсан алба бүхнээ хазайлгаж, явсан зам бүрээ харлуулж ирсэн энэ нөхрөөр спортын салбар дутна гэж үү. Тэр тусмаа спортын салбар бол явуургүй улс төр хийж, түүндээ бохирдсон Э.Мөнх-Очир мэтийг ойртуулах аргагүй ариун дагшин орон зай. Тэнд ялагдал, ялалтын цуурайг хөлсөөрөө амталж, хүчээрээ мэдэрдэг шударга талбар байдаг. Түүний толгой хоргодох газар лав биш. Тэгээд ч Монголын үндэсний олимпын хороо бол Монгол Улсыг Олон улсад төлөөлдөг байгууллага. Тодотговол, 60 гаруй жилийн түүхтэй уг байгууллага нь Олон улсын олимпын хартийг удирдлага болгож, тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх онцгой эрхийг дангаар эдэлдэг нэр хүндтэй байгууллага.
Гэтэл явсан газар бүрдээ балаг тарьсан нөхөр санаархаж байгааг спортын салбарынхан төдийгүй олон нийт ч зөвшөөрөхгүй байгааг уур амьсгалаас харж болно. Сүүлийн бөгөөд ганцхан жишээ татахад өнгөрөгч 2019 оны хавар Стамбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан. Тийм учраас гуравдугаар сарын 28-ны өдөр Консул Э.Мөнх-Очирыг эргүүлэн татсан байдаг.
Ийнхүү 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир хар тамхины асуудалтай холбогдуулан, Монголын ард түмнээс уучлал гуйж байсныг бид мэднэ. Дэд Консул нь хар тамхи зөөвөрлөж байгааг тэнд олон жил Ерөнхий консулаар ажилласан Э.Мөнх-Очир мэдэхгүй байна гэдэгт хэн итгэх юм. Тэгээд ч түүнд хийсэн хэрэг байсан учраас л ард түмнээсээ уучлал гуйсан гэж боддог. Гэмгүй хүн хэнээс яах гэж уучлал гуйх юм.
Ийнхүү Э.Мөнх-Очир Турк улсад манай дипломат албаны нэр хүндийг унагаад зогсохгүй Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албыг олон улсын түвшинд шороотой хутгасан хүн гэж үздэг. Энэ бол мэргэшсэн дипломчдын үг болохоос сэтгүүлч миний үг ч биш. Тухайлбал, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун “С.Эрдэнэбаяр миний жолооч байсан, ажилдаа сайн томоотой хүн, ял авсанд харамсаж байна. Жолооч хүн Элчин сайд, Ерөнхий консулд хэлж мэдэгдэлгүйгээр ийш тийшээ явдаггүй юм. Техникийн ажилтан хүн ийм зүйлд шууд өөрөө оролцсон гэдэгт нь би эргэлзэж байна” хэмээсэн байдаг. Энэ мэтчилэн байр сууриа илэрхийлсэн диполматчууд байдаг.
Ийм л хүн ахиад Монгол Улсыг олон улсад төлөөлөх томоохон байгууллагыг гартаа хийхээр санаархаж байгааг хаа хаанаа анхаарна биз ээ. Тэр тусмаа манай спортын зүтгэлтнүүд. Тив, дэлхийн тэмцээний тийзийг шаглаж, хэтдээ тамирчид нь хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт орох вий гэх хардлага ч бий.
Уг нь түүнийг Монгол Улсад тохирох албагүй, МАН-аас хөөгдөхдөө тулсан учраас өөрсдөөсөө холдуулан, Туркийн Стамбул хотын Ерөнхий консул хэмээх албанд томилсон ч ийн хэрэг мандуулаад эргүүлэн татагдсан байх. Уг нь тэр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хүү. Тийм ч учраас МАН-ын лидер асан эцгийнхээ нэр нүүрээр өөрийнхөө хэмжээнд чамгүй өндөр алба хашиж байсан ч үр дүн байхгүйн зэрэгцээ байнга хэл ам дагуулж байв.
Түүнийг 2002 онд нам нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон ч Гачууртын аль өнгөтэй өөдтэй газруудыг будилуулсан гэдэг. Энэ маргаан иргэдийн гомдолтой шүүхийн шатанд дуулиан болж байсныг уншигч та санах байх. Ийнхүү дүүргийн Засаг дарга болсон даруйд газрын наймаатай нэр нь холбогдоод байхаар 2003 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн даргаар томилж, дараа нь 2004 онд дахин Баянзүрх дүүргийн Засаг даргаар дэвшүүлсэн ч өнөөх л газрынхаа асуудалтай дахин нэр холбогдож эхэлсэн учраас ах намынхан 2007 онд лидерийнхээ хүүг хугацаанаас нь өмнө Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр дэвшүүлсэн юм. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг. Э.Мөнх-Очир бол 30 худалдаж идсэн гэдгийг эндээс харж болно. Тиймдээ ч 2008 оны сонгуулиар аавынхаа төрж өссөн нутаг, Булган аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж, парламентад орж ирсэн. Түүний сайных гэж юу байхав, сайн эцгийнх нь нэрийг баримжаалан нутаг усныхан сонгосон байж таарна. Э.Мөнх-Очир албан тушаалд намын дэмжлэг, аавын нэрээр олон удаа очсон боловч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан нь үгүй.
Тодотговол, Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2002 онд томилогдоод нэг жилийн дараа 2003 онд халагдсан. Захирагчийн ажлын албанд хэлтсийн даргаар 2003 онд томилогдоод нэг жилийн дараа 2004 онд халагдсан. Дахин 2004 онд дүүргийн Засаг даргаар томилогдоод гурван жилийн дараа 2007 онд халагдсан. Хотын ерөнхий менежерээр 2007 онд томилогдоод нэг жилийн дараа 2008 онд халагдсан гэх зэргээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан алба гэж байхгүй. Гагцхүү 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажилласан нь аргагүй юм. Учир нь манай улсад УИХ-ын гишүүнийг болсон болоогүй дөрвөн жил ажиллуулахаас өөр эрх зүйн орчин үгүй юм.
Та бүхэн Э.Мөнх-Очирыг гишүүнээр ажиллахдаа батлуулсан бүү хэл санаачилсан хууль гэж сонсоогүй л болов уу. Эсрэгээрээ “УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир River sound клубэд нударга зөрүүлэв”, “Э.Мөнх-Очир гишүүн хурал бойктлов” гэх мэтийн мэдээлэл л сонссон байж таарна. Тиймдээ ч МАН 2012 онд УИХ-д нэр дэвших эрхийн мандат өгөөгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Булган аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдож байсан ч өөдтэй ажиллаагүй гэдгийг нутгийнхан ярьдаг. Үүнээс харвал төрийн алба хашсан ч хэл ам дагуулж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чаддаггүй. Олон нийтийн алба хашсан ч ийм л байдлаар ажиллаж ирсэн нэг муу карьер нь дууссан улстөрч үнэ цэнтэй байгууллагын ерөнхийлөгчийн суудалд санаархаж байгаа нь харамсалтай. Болох ч ёсгүй гэдгийг хүмүүс хэлж байна.
Ийнхүү сайн эцгийн нэрийг гурав биш 30 худалдаж идсэн Э.Мөнх-Очирын хувьд МАН-д гишгэх газар үлдээгүй учраас 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр томилогдсон болов уу. Намдаа нэр хүндтэй, журамт нөхөддөө жудагтай байсан бол юу л гэж ийн муу нүхний тарвага шиг орох байх газраа олж ядан, “Женко”-руу гүйв гэж. Яагаад тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх байж болоогүй юм. Яагаад салбарын сайд биш юм гэхэд захын нэг агентлаг авч чадаагүй юм гэхээр аргагүй ах намд гишгэх газаргүй болсон нь харагдана. Нөгөө талаар эцгийнхээ нэрийг тултал ашигласан учраас ийнхүү наашаа харсан бүхэн рүү очиж явсан нь тэр байх. Одоо бүр олон улсад Монгол Улсыг төлөөлөх нэр хүнд бүхий байгууллагыг очиж самрах нь, тийм зүйл байхгүй ээ, Э.Мөнх-Очир оо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
за энэ хүнии тухай БЗД ажиллаж байёан хүмүүсээс асуухад хэлээд өгнө. . Яаж агсам согтуу тавьдаг, яаж авгай хүүхэнтэй орооцолдсоныг . одоо мөрөөрөө зайлж үз
За за энэ нөхрийг харлуулах гэж их үзжээ. Хэн гэдэг хүний шүдийг хнзээ, яагаад хугалсан юм? Энэ асуудал нь яаж шийдэгдсэн юм? Энэ дурак хар тамхины хэрэгт оролцоо байсан юм уу? Дүүрэг, хотод байхдаа хэрэгт орооцолдсон, ажил унагасан асуудал гаргасан юм уу? Баримттай юм бичээч. Тэгэхгүй бол хов жив шиг юм байна шд.
Хүний үгээр, сургаар элдэв юм бичихээ болил доо. Спортод ямар сэтгэлтэй, хүний төлөө яаж ажиллаж чаддаг болохыг мэддэг хүний хувьд үүнийг бичигтэй санал нэгдэхгүй байна.
Хүний үгээр, сургаар элдэв юм бичихээ болил доо. Спортод ямар сэтгэлтэй, хүний төлөө яаж ажиллаж чаддаг болохыг мэддэг хүний хувьд үүнийг бичигтэй санал нэгдэхгүй байна.
за болио арайчдээ ийм хар мөртэй хүн сонгогдвол тэгээд дуус дуус
Европод томчуудын хар тамхины наймааг зангидаж байсан хүн гээд л цуураад байдаг
Барьж авсан ажлаа даагаад босгодог л хүн дээ. Өөрөөсөө илүү бусдын төлөө л байдаг. Сүүтийн унага, сайн аавын сайн хүү шүү дээ.
Бүгд илт мушгин гуйвуулсан захиалгат гүтгэлэг байна.
Ene setguulch yadaj neree bicheech?!!! Hudal tsuurhal taraahdaa yamar sain um? MAN h l bish bol tom alba hashij boldoggui um uu? Ter har tamhinii hereg garahaas chini 3 sariin umnu Ene Munh- Ochir chini tomilolt ni duusaad UB irsen bsn shuu dee?! Ta nar ter Setguulch Zarigiin Unurtsetseg shig hunees mungu avchihaaraa chichreed l dairchih umaa?! Joohon tentsvertei um bichij bgaach?! Nergui baatraa?!
Аймшигтай бүдүүлэг залуу. 1 үг хэлээд хараал, зодоон нүдээн. Ийм хүн Монголыг Олимпод төлөөлөхгүй эээ.
Монголын төр Энэбиш агсанд өргүй
Өрсөлдөгчөө харлуулах хуучирсан арга л байна. Спортын холбоогоо нэр төртэй л авч яваа хүн шиг санагддаг.
зөв хүн байна, хууль бус нь ердөө энэ үү. Офшор дансгүй юм уу
Энийг бичүүлж байгаа эх орноо тоногч Сү.Батболдын Баттүшигийн хажууд юм хийх хүн шүү!!! Оффшор Баттүшиг харин спорт мэдкү амбицлаж споотоор хулгайгаа дарж яваа хүн
Энибишийн эрх хүүхэд ёстой нэг даварсан гожиг байсандаа
Хар тамхины мафи уу худлаа шдэ
ijil 3 aranshinii zurgiih yaj olj gargaa ve?
ijil 3 aranshinii zurgiih yaj olj gargaa ve?