ДЭМБ: 185 улс болон бүс нутагт дельта хувилбарын халдвар гарсан байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

ДЭМБ-аас шинэ коронавирусийн уушгины халдварын долоо хоногийн тархвар судлалын тайланг гаргав, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар шинэ коронавирусийн уушгины халдварын тохиолдол шинээр 3.6 сая гаруй бүртгэгдэж, шинээр 60,000 орчим хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад үргэлжлэн буурсан үзүүлэлт болох юм. Африкт шинээр батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнийг эс тооцвол, бусад бүс нутагт шинэ тохиолдлын тоо цөм буурсан байна. Дэлхий дахинд шинээр нас барсан хүний ​​тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 7%-иар буурч, Номхон далайн баруун бүс болон Европын бүс нутагт шинээр нас баралт нэмэгдсэнийг эс тооцвол, бусад бүс нутагт шинээр нас барсан хүний ​​тоо цөм буурч, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт 27%-иар буурсан байна.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн таван орон бол АНУ, Энэтхэг, Их Британи, Турк, Филиппин зэрэг улс байж, одоогоор 185 улс болон бүс нутагт дельта хувилбарын халдвар гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top