А.Очирболдын "Ухамсар" бүтээлээр “Урлагийн хот Улаанбаатар” аян эхэллээ

2021 оны 09 сарын 22

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэллээ.

Энэ хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ноос эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч. Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.

Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн соёл, урлагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top