Тэргэл сарны баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

2021 оны Хятадын төв радио телевизийн “Тэргэл сарны баяр”-ын концертыг 9-р сарын 21-ний оройн 20:00 цагаас дэлхий олон орны үзэгчдэд толилуулсан байна. ХТРТ-ийн Тэргэл сарны баярын концертыг анх удаа хилийн чанадад шууд нэвтрүүлжээ.

Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг танилцуулахын тулд ХТРТ-ийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд анх удаа гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Тэргэл сарны баярын концертыг түгээх ажлыг зохион байгуулсан юм. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix Media мэдээллийн хэрэгсэл, Кенийн Switch TV, АНЭУ-ын CATV, Малайзын Enjoy TV зэрэг хилийн чанадын мэдээллийн хэрэгсэл болон Макаогийн радио телевиз, Макаогийн онлайн телевиз зэргээр дамжуулжээ. Гадаадын үзэгчдэд Хятадын соёл уламжлал, ёс заншилтай танилцахад нь тус дөхөм болгохын тулд концертын хөтөлбөрт анх удаа англи хэлний тайлбар нэмсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top