Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт болох ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн.
Тэгвэл уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр /2021.09.24/ 09.30 цагаас хэлэлцэх юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )