Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг ажлын хэсэгт Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ард лайф ХХК, Тэтгэврийн реформ хөдөлгөөн, Үндэсний амьдралын даатгал ХХК, Тэтгэврийн ууган сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, мөн актуарч, холбогдох судлаач нарын төлөөлөл оролцов.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох саналаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгээс гарсан санал, зөвлөмжийг хэлэлцэн, хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )