БНХАУ 100 гаруй улс, ОУ-ын байгууллагад 1.2 тэрбум тун вакцин нийлүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

ГХЯ -ны хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч: Мэдээллээс үзвэл, сүүлийн өдрүүдэд, Хятад улсын Ковид-19 вирусийн эсрэг вакцины тусламж Буркина Фасо, Кот -Ивуар, Кени зэрэг Африкийн орнуудад хүргэгдсэн бөгөөд Камбож , Куба зэрэг орнууд ч Хятад улсын эмчилгээний эд материалыг хүлээн аваад байна. Одоогийн байдлаар Хятад улс нийт хэчнээн оронд хэдий тун вакцин хангасан бэ? гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа, өнөөг хүртэл Хятад улс 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1.2 тэрбум тун вакцин, нөөцийн уусмал хангасан бөгөөд 150 гаруй орон, 14 олон улсын байгууллагад тахлын эсрэг эмчилгээний эд материалын тусламж үзүүлсэн юм. Түүнчлэн бид НҮБ-ын байгууллагуудын тахлын эсрэг тэмцэлд үүргээ гүйцэтгэхийг идэвхтэй дэмжиж байна гэжээ.

Коронавирусын халдвар дуусаагүй цагт Хятад улс тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаагаа зогсоохгүй бөгөөд бид хүчин чармайлт, хувь нэмрээ үргэлжлүүлсээр байх болно. Хөгжиж буй орнуудад вакцины тэгш хуваарилалтыг хангахын тулд бид чадах бүхнээ хийх болно. Түүнчлэн өргөн олон хөгжиж буй орнуудад вакцин, тахлын эсрэг шаардлагатай эд материал олж авахад нь туслахын төлөө боломжтой орнууд аль болох түргэн бодит үйл ажиллагааны дэмжлэг туслалцаа үзүүлж, дэлхий даяар тахлын эсрэг эрт нэгэн өдөр ялалт байгуулж, эдийн засгийн сэргэлтээ биелүүлэхэд нь хувь нэмэр оруулахыг уриалж байна гэж Жао Лижянь онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top