Саид Моллай 60 сая төгрөг, 2 өрөө байрны түлхүүрээ гардаж авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй сорилтын дундаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, алтан соёмбот төрийнхөө далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан та бүхнээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бахархаж байгаагаа илэрхийлье. Гуравхан жилийн дараа Парис хотноо эхлэх зуны олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо байгуулагдаад байна. Үндэсний хорооны даргын хувьд шаардлагатай бүх асуудлыг анхаарлын төвд байлгаж, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ мөн илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний шигшээ багийн орчин нөхцөл, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч, “Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажиллаж байгааг та бүхэнд дуулгая. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд олон эрх авч, Европын тэнгэрт Монгол төрийн дууллыг олон удаа эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олон удаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” гэв. 


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР
 

  • Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг, 
     
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг, 
     
  • Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарыг тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
     
  • Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
     
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
     
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
     
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр, 
     
  • Олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэгийг 20 сая төгрөгөөр,
     
  • Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр, 
     
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр, 
     
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн М.Лхагвагэрэлийг 20 сая төгрөгөөр,
     
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,  
     
  • Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
     
  • Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
      
  • Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр, 
     
  • Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
     
  • Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр, 
     
  • Боксын төрлийн шүүгч Ц.Цогтгэрэлийг 10 сая төгрөгөөр
     
  • Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр, 
     
  • Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа. 


Олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвеги улсын Осло хотноо зохиогдох гэж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тул өнөөдрийн шагнал гардуулах арга хэмжээнд оролцох боломжгүй байсан бол “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцож амжсангүй. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.93.237) 2021 оны 09 сарын 28

Моллай минь, тайван ажиллаж амьдрая гэвэл энэ орноос зугтаарай

0  |  0
Enh(172.69.45.138) 2021 оны 09 сарын 27

Mollaig neg aimag avch ner deeree barilduulbal yasiin? Nutgiin zuvluliin shagnal gde?

0  |  0
Enh(172.69.45.138) 2021 оны 09 сарын 27

Mollaig neg aimag avch ner deeree barilduulbal yasiin? Nutgiin zuvluliin shagnal gde?

0  |  0
Гомборагчаа(202.179.25.63) 2021 оны 09 сарын 27

Цагаанаа пара-д жудог-н дасгалжуулагчаар явсан.\n

0  |  0
БОРБААТАР(103.212.116.250) 2021 оны 09 сарын 27

ЭНЭ ЖУДОЧИН ЦАГААН БААТАР ЯАХЛЭЭРЭЭ 10 САЧ АВДЫ. БОЛИО БОЛЬ БОЛЬ. ЮМ ЮМРУУ ҮСРЭЭД ЯВХЫ ШУНАЛ ВЭ ЯАДАГ

0  |  0
Top