Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.
Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдаас гадна Засгийн газрын шийдвэрээр анх удаа олимпын наадмыг шүүн тунгаасан шүүгч болон медалийн төлөө өрсөлдөж, шагналт байр эзэлсэн тамирчдыг 10-20 сая төгрөгөөр урамшуулсан нь онцлог үйл явдал байлаа. Засгийн газар олимпын баг бүрэлдэхүүнийг өргөн хүрээнд урамшуулах ийм шийдвэрийг анх удаа гаргаж байгаа нь энэ юм.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР
- Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг,
- Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарыг тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
- Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн М.Лхагвагэрэлийг 20 сая төгрөгөөр,
- Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
- Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
- Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
- Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
- Боксын төрлийн шүүгч Ц.Цогтгэрэлийг 10 сая төгрөгөөр
- Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
- Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.
Олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвеги улсын Осло хотноо зохиогдох гэж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тул өнөөдрийн шагнал гардуулах арга хэмжээнд оролцох боломжгүй байсан бол “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцож амжсангүй.
Сэтгэгдэл ( 9 )
Багш дасгалжуулагч нарыг үнэлдэг газар гэж алга өөрийнхөө гэр бүл, үр хүүхдээ орхиод зүтгээд байдаг хуушуур ын мөнгө ч өгөхгүй юм даа ер нь багшийн үнэлэмж байдаггүй нийгэм юм байна хэрэгтэй алга
Пааралимп бүр дэмжигдэхгүй юм да
цалин мөнгөгүй гэр орноо орхиж хамаг хүч чадлаа зориулж хөдөлмөрлсөн хүмүүсийг шагнаж урамшуулан сэтгэлийн дэм өгсөн төр засагт баярлаж байна бид бие биенээ дэмжиж байж л амжилтанд хүрнээ
Анхцэцэг, Цэндбаатар 2 уулаа 5 р байр эзэлсэн шүү. Анхцэцэгийг 4 гэж бичээд байх юм. Цэндээ луйвардуулаагүй бол медаль байсан даа.
3х3 ын хүүхнүүд нэг ч хожил аваагүй онигоо болчихоод юун 30 сая авчихваа . Арай болохгүй ээ.
монгол улсад ямар ашиг авчирав.хөгжилд нэмэр болсон уу?энэ их мөнгийг оймс үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрт өгчихсөн бол...
Олимпийн багын дүнд 5-р байр эзлэхэд оноо авч бичигддэг. Цэндбаатар болон Штангчин бүдүүн хүүхэн , бөх Хонгорзул нарт өгсөн шагнал яг болж байна. Харин тэр тоглосон болгондоо ”ШААЛГУУЛСАН” 3х3 сагсны хүүхнүүд бол арай хэтэрнээ
Эмэгтэй баг яасан гэж 30саяар шагнуулж байгаа юм бэ??? Яасан илүүдээ гарсан мөнгө вэ писда.
3×3-ын эмэгтэй баг ер нь хожил авсан уу??? яасан илүүдээ гарсан 30 сая вэ..мунхаг мулгуу новшнууд бас байх юмаа.