Ц.Цогтбаатар: Дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЭХИЙН төлөө хичээх болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.09.27/ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.

Тухайлбал, Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарыг тус бүр хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөгөөр шагнасан юм.

Энэ үеэр олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар "Нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Миний хувьд олимпоос ирээд 14 хоногийн дараа бэлтгэл, сургуулиалтаа хийж эхэлсэн. Байнгын бэлтгэлээ хийж байна. Ирэх аравдугаар сард болох тэмцээндээ бэлдэж байна. Би одоогоор дэлхийн чансааны хоёрт, Азидаа нэгдүгээрт бичигдэж байгаа. Үүнийгээ дээшлүүлж, дэлхийд нэгт бичигдэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top