Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.
Энэ үеэр Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга "Монголчууд багаараа эрх авч, анх удаа олимпын наадамд өрсөлдлөө. 3x3 сагсан бөмбөгийн төрөлд найман улс орсны нэг нь Монгол Улс байсан. Нэг нь нийтийн төлөө8 нийт нь нэгнийхээ төлөө байхыг бид чухалчилдаг. Монголын багийн спортынхон бидэнд ойрын хугацаанд боломжгүй мэт санагдаж байсан амжилтыг бүтээж чадлаа. Монголчууд багийн спортоор амжилт гаргахгүй гэдэг яриа ард хоцорсон. Манай 3x3 сагсан бөмбөгийн охидууд багийн спортыг амжилттай хөгжүүлж байна. Үүний төлөө хичээж ирсэн тамирчдадаа баярлалаа. Сагсан бөмбөгт хайртай бүх хүмүүст баярлалаа" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 0 )