Саид Моллай: Буудалд амьдрахгүй болсондоо баяртай байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр "Токио-2020" олимпын наадмаас медаль хүртсэн баг, тамирчдыг хүлээн авч уулзан, Засгийн газрын тогтоолын дагуу мөнгөн шагнал олголоо.

Энэ үеэр "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медальт Саид Моллайтай товч ярилцлаа. Тэрбээр  7 хоногийн өмнө Германаас Монголд иржээ. 


Саид Моллай "Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа. 

Олон хоногийн өмнө "Саид Моллай Герман улсын иргэншил авах гэж байна" гэсэн худал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна.

Би Монгол Улсын паспорттай. Би бол Саид Моллай. Би Монголын иргэн. Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэнд хандан худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье. 

Би бол Монгол Улсын иргэн. Би Монголын ард түмэнд хайртай.

Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийж, ажилладаг. Гэхдээ би Монгол Улсын иргэн. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна. Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа.

Би удахгүй бэлтгэлдээ орж, "Парис-2024" олимпод оролцон, монголчууддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.

Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна.

Олимпод амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна.

Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.

Ойрын зорилго гэвэл "Гранд слам"-д оролцож магадгүй. Германд байх хугацаандаа Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан.

Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШХГ(192.82.70.73) 2021 оны 09 сарын 28

Заавал ийм зургийг нь тавьж яадаг байнаа. Манай улсын ард иргэд гэж хоронд идэгдсэн сэтгэлзүйтэй хүмүүс байдаг юм уу, Шивэгчний заяанд төрсөн улс юм уу, Яагаад бүх зүйлийг гуйвуулж, өөрснийхөө бузар сэтгэхүйгээр хордуулж байдаг юм бэ. Харсан хүнд ийм олиггүй санагдаж байхад энэ хүнд ямар санагдах вэ, Гадны орнуудад өчнөөн тамирчид нэр дээр нь тэмцээнд ороод л байж байх юм байна. Манайх л гэж тамын тогооны үлгэр болсон арчаагүй, улс төрөөр хуваагдсан адгийн новшнууд байх юмаа

0  |  0
g(24.252.135.173) 2021 оны 09 сарын 28

Davgadorj gej neg SHUGEL yasan ih shugelddeg sta ve Ichej uheech sta

0  |  0
Уншигч(103.57.93.237) 2021 оны 09 сарын 28

Молом минь, ажлаа хийгээд тайван амьдаръя гэвэл энэ орноос зугтаа

2  |  0
Иргэн(172.70.130.102) 2021 оны 09 сарын 27

Одоо иранд барьж өг!!!

0  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 09 сарын 27

ееееепбайраа аваагуй л байгаа юм байна ш д\nээ.худлаа гарчигаа солиоч

0  |  0
dss(203.91.119.147) 2021 оны 09 сарын 28

Asa bair uguugui yum uu

2  |  0
ө(203.91.119.147) 2021 оны 09 сарын 28

Аса 3 өрөө байр амлаад байсан худлаа байсан юм уу, Буудалдаа амьдарч байгаа гэсэн байхын

1  |  0
B(43.242.243.38) 2021 оны 09 сарын 28

Saykhan mongolig muulaad germani irgen bolno geed zailaa biz dee german ni tookhgui bolokhoor butsaad irsen baina zailaach khar novsh mini\n

0  |  4
Монгол(172.69.252.136) 2021 оны 09 сарын 28

Баяр хургэе.

1  |  0
БАЯР ХҮРГЭЕ(103.212.117.91) 2021 оны 09 сарын 28

Баяр хүргэе

3  |  0
Top