“Өдрийн сонин”-ы хүсэлтээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 2021 оны есдүгээр сарын 27-нд ярилцлага өгснийг тухайн сонин нийтлүүлэхдээ Элчин сайдын яамны зөвшөөрөлгүйгээр "Элчин сайдын ярилцлага" гэж өөрчлөн, мөн Элчин сайдын зургийг тависан байна.
Уг ярилцлагад зөвхөн Монгол Улсын Хятад улсаас импортолж буй шатахууны тээвэрлэлтийн асуудлыг илэрхийлсэн ба Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй болно.
Уг ярилцлагатай холбогдуулж хийсэн News.mn мэдээллийн сайтын сэтгүүлчийн нийтлэл болон бусад хэвлэл мэдээллийн ойлголт, нийтлэл ЭСЯ-ны байр суурьтай хамаагүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч
2021.09.27