Приморийн хязгаарт алга болсон жуулчдыг олжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Приморийн хязгаарт Фалаза уул руу өгсөх үеэрээ алга болсон гурван жуулчныг олжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Приморийн хязгаарын удирдах газраас мэдээлснээр алга болсон хүмүүс гурвуулаа эмэгтэй байсан аж. Тэд өөрсдөө Васильевка тосгоныг олж очиж чадсан байна.

Хамгийн гайхалтай нь тэдний биеийн байдал хэвийн байсан бөгөөд эмнэлэгт аваачих шаардлага гараагүй аж.

Эмэгтэйчүүд эхлээд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан ч тэдний байгаа газар нь тодорхой бус байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top