Монголын дугуйчин ДАШТ-д 94-т эрэмбэлэгдлээ

2021 оны 09 сарын 28

Өнгөрсөн амралтын өдөр Бельгийн вант улсад зохиогдсон дугуйн мэргэжлийн 94 дэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа.

Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ С.Жамбалжамц ганцаараа оролцон, 110 км тасралтанд явахдаа 2 цаг гаруй эх орныхоо нэрийг дэлхийд таниулан 239 км замыг туулж, 94-р байранд эрэмбэлэгдсэн сайхан амжилт үзүүллээ.

Энэ удаагийн Дэлхийн АШТ 268,3км-т уралдаж 45.147 км/цагийн дундаж хурд гарсан нь ямар ширүүн өрсөлдөөнтэй болсныг мөн тэмцээний дараах аваргуудын ярилцлага нотлож байна.

Монголын дугуйчид Мэргэжлийн ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байгаа ба энэ удаагийн уралдаанд С.Жамбалжамц идэвхтэй дугуйчдын хандалтаар 4-рт жагсчээ.

Мэргэжлийн ДАШТ-нд оролцохын тулд олимпод орохтой адил Монголын дугуйн холбоо нь дэлхийн шилдэг 50 улсад багтаж ордог. Тиймээс манай улсын дугуйн холбоонд олимпийн 1 эрх байгаа бөгөөд одоо мэргэжлийн буюу Континенталь багаа байгуулан баталгаажуулж, 2-3 эрх авахын төлөө ажиллах шаардлагатай болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top