Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр /2021.09.28/ Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.
Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 3 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 4 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа 4 иргэний нутаг буцах зардал, хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд дэмжлэг үзүүлэх, мөн хүчирхийлэлд өртсөн 1 иргэнд өмгөөлөгч авахад дэмжлэг үзүүлэх зэрэг 18 иргэний өргөдлийг хэлэлцэж, нийт 64,578,580 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.
Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.
Сэтгэгдэл ( 0 )