СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн хоногт ослоор ЗУРГААН ИРГЭН амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2021.09.28/ нийт 330 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 244 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 хүн, Орон нутагт  3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүний амь хохирсон байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны  автомашин унадаг дугуй унаж явсан хүнийг мөргөж, амь насыг хохироосон бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирчээ. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон бол Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигийн амь нас хохирсон. Түүнчлэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.70.122.150) 2021 оны 09 сарын 29

Дандаа согтуу

0  |  0
Top