БНХАУ чинээлэг нийгэм байгуулж, ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАНД их хувь нэмэр оруулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29


Энэ оны долдугаар сарын 1-нд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн мянган жилийн мөрөөдлийг биелүүлснээ дэлхий дахинд хандан зарласан юм.

Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын энэ амжилтыг шагшин магтахын зэрэгцээ чинээлэг нийгэм гэдэг нь юу гэсэн үг вэ? Хятад улс чинээлэг нийгмийг хэрхэн байгуулсан бэ? Хятад улс чинээлэг нийгэм байгуулсан нь дэлхий дахинд юу авчрах вэ? гэж сонирхож байгаа юм. Хятадын албаны тал 28-нд “Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан” гэх цагаан ном нийтэлж, Хятад улс энэ амжилтын замналыг эргэн үзэж, Хятадын онцлогтой орчин үеийн байгуулалтын туршлагыг хуваалцаж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч буй асуултад хариулсан байна. Уг цагаан ном Хятадын ард түмэн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь бүх салбарыг хамарсан, эдийн засгийн тогтвортой эрүүл саруул хөгжлийг биелүүлж, ардын ардчиллыг цаашид өргөтгөж, соёлыг улам цэцэглүүлэн хөгжүүлж, ард түмнийхээ амьжиргааг сайжруулж, экологийг хамгаалсан болохыг дэлгэрэнгүй танилцуулж, бүх талаар гэдэг нь бас бүх хүн амыг хамарсан, бүх нийтээрээ хуваалцан эдлэх, бүх нутгийг хамарсан, хот хөдөөг хамтаар хөгжүүлэх гэсэн санаа болохыг тодорхой тайлбарласан байна. 

Үүнд эдийн засгийн хөгжилд нь үндэс суурь болж, иргэдийн амьжиргаа сайжирсан нь бодит жишээ болж байгаа юм. Цагаан номд харуулснаар, 1978 онд Хятадын хүн тутмын жилийн дундаж орлого зөвхөн 171 юань байсан. 2020 онд болоход 32 мянга 189 юань болж нэмэгдсэн. Ялангуяа Хятад улс ядуурлын асуудлыг түүхэн чанартай зохицуулсан нь чинээлэг нийгмийн бүх талаар байгуулсан бэлэг тэмдгийн чанартай үзүүлэлт болсон юм. Үүнээс гадна Хятад улс дэлхийн хамгийн их цар хэмжээтэй нийгмийн хамгааллын систем байгуулж, эрүүл мэндийн үндсэн даатгалд 1 тэрбум 300 сая хүнийг хамруулж чадсан юм.

Онцгойлон дурдууштай нь чинээлэг нийгмийг байгуулах явцад Хятад улс дэлхийд ойн эх баялаг хамгийн элбэг, хүний хүчээр ойжуулсан талбайгаар хамгийн том орон боллоо. Энэ бол Хятадын экологийн хамгаалалтын талд олсон бахдам амжилт юм. 2020 онд Хятадын иргэдийн экологийн орчинд сайн дүн тавьсан хэмжээ 89.5%-д хүрчээ.

Францын Хятад судлаач Пьер Пикар хэлэхдээ, бүх талаар гэдэг нь Хятад улс эдийн засаг, шинжлэх ухаан технологи, соёл, экологи хамгаалалт зэрэг бүх салбарт аугаа их амжилт олж, Хятадын ард түмний амьжиргааны чанар бодитоор дээшилснийг харуулж байгаа юм гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bathuu(162.158.106.130) 2021 оны 09 сарын 30

Hunii olnoor l hucherheg baigaa bolohoos bish ard tumnii amjirgaa yaduu shdee. Dundaj ni jiliin 4000 garuihan l uim baina. Ugeegui yaduus ni l jaahan tsuuruu biz.

0  |  0
Bathuu(162.158.106.130) 2021 оны 09 сарын 30

Hunii olnoor l hucherheg baigaa bolohoos bish ard tumnii amjirgaa yaduu shdee. Dundaj ni jiliin 4000 garuihan l uim baina. Ugeegui yaduus ni l jaahan tsuuruu biz.

0  |  0
Үнэн(172.69.252.136) 2021 оны 09 сарын 30

Хятад улс нэг хүнд ногдох ДНБ -ээр 10к дполлар нь баруун орнууд болон Япон, Өмнөд Солнгосоос 30к-60к хамаагүй дор, хуучин соц орнууд Унгар, Польшоос 15 к бага байж яаж өөрсдийгөө чинээлэг ард түмэн гэж худал хэлж чадаж байнаа. Энхтайвныг ч гэсэн тэд тогтоож чадахгүй байгаа. Учир нь тэд Коронаг бүтээснээс болж өөрсдөө ч , бусад орнууд ч халдварт өвчинд зовж байна. Ямар ухаантай хүмүүс гэхээрээ өөрсдийнхөө бүтээсэн вирусын золиос болж байхав дээ. Жаахан амжилт олсон л байх гэхдээ түүндээ хэт их ач холбогдол өгдөг, худлаа сагсуу ард түмэн.

1  |  0
Top