Монгол Улсын Засгийн газраас ирэх 2022 оны төсвийн төслийг өнөөдөр /2021.09.30/ Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д өргөн барина.
Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр ирэх онд баримтлах бүх шатны хэрэгжүүлэх төсвийн хэмнэлт, тэр хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогоор нийт 12.1 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцоолжээ.
Тухайлбал, 100 хувь хэмнэх зардалд тавилга, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, ном хэвлэл, яамдын тээвэр шатахуун, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах зардлыг багтаажээ.
Харин дотоод томилолт болон бичиг хэрэгт зарцуулах мөнгийг 50 хувь хэмнэхээр болсон байна.
Гэхдээ үүнд эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байна.
Сэтгэгдэл ( 0 )