Монгол Улс, ОХУ-ын хамтарсан "Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ сарын 22-ноос аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж байна.
Энэ хүрээнд хоёр орны цэргийн багийн удирдагчид болох Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев болон бусад албаны хүмүүс ЗХУ-ын дөрвөн удаагийн болон БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Хошууч генерал И.Б.Тимофеевийн хэлснээр "Энэ жил манай хоёр орны найрамдалт харилцаа тогтсоны түүхт 100 жилийн ой тохиож байна. Өнөөдөр бид Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Монгол, Орос цэргүүдийг ялалтад хөтөлсөн түүхт жанжин, маршал Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Монголын ард түмэн энэ эрхэм хүний алдар, гавьяаг өнөөг хүртэл мөнхжүүлэн авч явж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлмээр байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )