ОХУ-ын Сахалины Анива буланд нефть асгарч байгааг мэргэжилтнүүд олж илрүүлжээ.
Нефть асгарсан талбай нь 10 мянган кв.м гэж мужийн албанаас мэдээлсэн байна. Нефть задгай тэнгист асгараагүйг тогтоожээ.
Нефть асгарсан газарт ОХУ-ын Онцгой байдлын яамны Сахалины удирдах газрын аврагчид болон Корсаков хотын аврах албаныхан ажиллаж байгаа аж.
Үүнээс хоёр хоногийн өмнө Темрюкийн боомтод Lady Leila хөлгөөс нефтийн бүтээгдэхүүн асгарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )