УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллийг иргэн Б.Сүндэръяа олон нийтэд дэлгэсэн одоо ч анхаарлын төвд байгаа сэдэв билээ.
Иргэн Б.Сүндэръяа "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байна" гэх мэдээллийг олон нийтэд өгснийхөө дараа цагдаагийн байгууллагад хандсан юм.
Мөн тэрбээр "Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ" гэж мэдээлж байсан.
Тэгвэл дээрх асуудлаар өнөөдөр чуулганы нээлтэд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазаараас тодруулахад хариулт өгөхөөс татгалзлаа. Нэлээд шалгаасны эцэст "Хуулийн байгууллагаас асуугаарай" гэсэн товч хариулт өгөв.
Сэтгэгдэл ( 4 )
Анандбазарын ард Занданшатар байгаа болохоор хүчин хийсэн хэргээсээ мултраад байгаа юм. Авилгал болгож Багатэнгэрийн аманд тэрбумын хаусыг Занданшатарт өгснийн хариуд хүчингийн хэргийг нь хааж өгөх бололтой. Хүүхнүүдийн хохь л боллоо.
сонссон болно
Энэ хүүхэн бол МАН ын МАХН ын хуучин арга барилыг хэрэгжүүлэгч мөнгөний хүүхэн шүү дээ. Арай өөрөөсөөө зиндаа хамаагүй өндөр хүнийг гүтгэж үнэмшил муутай жүжиг тавьсан даа. Сод Монгол оос бусад газрын бензин холиотой гэж үнэнийг хэлсэний төлөөс болж л энэ хөлсний хүүхэний жүжиг эхэлсэн шүү дээ. Тэгээд л нөгөө бензиний чанарын асуудал байхгүй хүмүүсийн толгойноос хийсээд явсан. Сэтгэлийн хөөрөлтэй ард түмнийг хэн ч хааш нь ч амархан эргүүлж дөнгөж болдог шилдэг аргаа бензиний хэнтэй холбоо сүлбээтэй улс төрчид гэх хувалзууд сайн ашигласан гэж анализ сайтай толгойтонгууд ярихийг сонс .
anandbazar gej dandaa hudlaa yarhiin bagatengert z.enhbold amdardag bizdee uzuu olon hun baigaa shuu miat darga geed daraa haruulaad ugnuu sayhan chi said huniig daramtalsan bain lee chi henbee