Т.ТҮВШИНТУЛГА, М.ЛХАГВАГЭРЭЛ НАР МАРГААШ ДАГАЖ БАРИЛДАНА
Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр (2021.10.02) Норвегийн Осло хотод эхэлсэн билээ.
Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров.
Манай улсаас маргааш 61 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар дагах барилдаан хийнэ.
Т.Түвшинтулга дагахад Туркийн Эмрах Орманоглутай, М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай тус тус хүч үзэх юм.
Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Сэтгэгдэл ( 2 )
Хүүрээ шороодоцгоо
Нэг л дагасан хүмүүс байх юм даа зайлуул