Э.Цэндбаатар: Жиндээ орсон ч бүх зүйл санаснаар болсонгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Монголын боксын холбоо өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр ДАШТ-ий 60 кг-ын жинд өрсөлдөх тамирчныг сонгох сорил тулааныг Орхон аймагт зохион байгуулахаар товлоод байсан ч тоглолт цуцлагдсан билээ. 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, залуу тамирчин О.Тулга нар 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан  ч Э.Цэндбаатар цагтаа багтан ирж, жингээ үзүүлээгүй юм.

Тэгвэл дөнгөж сая Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа" гэсэн товч тайлбар хийж, өөрийн жинг үзэж буй бичлэг нийтэллээ. 

 

О.Тулгын хувьд 59.9 кг-аар жиндээ орсон ба Э.Цэндбаатарыг дүрмийн дагуу жингээ үзүүлээгүй тул тоглолтыг цуцалж, 60 кг-ын жинд О.Тулгыг ДАШТ-нд явуулах шийдвэр гаргах нь тодорхой болоод байгаа юм.  

Э.Цэндбаатарын утас нь холбогдохгүй, шалтгаанаа тайлбарлаагүй талаар сорил тэмцээний Ерөнхий шүүгч, Монголын боскын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан О.Батнасан эхлээд тайлбарласан. 

Харин дараа нь "Э.Цэндбаатарын багш өчигдөр орой сорил тоглолтод оролцох боломжгүй болсноо Боксын холбооны ЕНБД-д мессежээр мэдэгдсэн байна. Холбооны удирдлагын зүгээс энэ мэдээллийг нийтэд мэдээлэхээс түр татгалзан, тэднийг шийдвэрээ өөрчлөөд, ирэх байх хэмээн жин үзэх хүртэл хүлээсэн. Ингээд жин үзэх цаг хаагдаж, Э.Цэндбаатар ирээгүй тул Орхон аймагт ажиллаж байгаа Боксын холбооны багийнханд мессеж ирсэн талаар хэллээ" гэж мэдээлсэн юм. 

Сорил тулааны ринг засах, бэлтгэл ажил хангах, эмчийн үзлэгт бэлтгэх, тоглолт шүүх зэрэг арын албанд 50 орчим хүн дайчлагдан, Орхон аймагт очиж ажиллажээ. 

Сануулахад, Монголын боксын холбоо сахилга, хариуцлага алдсан асуудлаар Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцох эрхийг нь хассан ч түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч, энэхүү сорил тэмцээнийг зохион байгуулахаар болж, ялсан тамирчныг ДАШТ-д явуулах зохицуулалт хийгээд байсан юм. 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(103.57.92.28) 2021 оны 10 сарын 22

хулчийгаа юу , шалихгүй амьтан вэ. Одоо 10 сарын 3 буруутай даг аа

0  |  0
Ardiin nam bol mafi(66.181.161.110) 2021 оны 10 сарын 04

Mongoliin boxiin holboonii buunii nohoinuud , Har novsh Nyambaatar shangaa hurteesei. Iim.shudalrga bus zuiliig zugeer orhivol busad hpich uyedee gai bolno\n Ter Nyanbaatar, MAN yugaa hiij boxiin holboond gai tariad yavad bgambe. MAN demjigsed hyatdad gazar nutgaa igch, shudarga yosiig ugui hiij hoich uyede gai tarij baigaaga medej baigaa bolovu

1  |  0
А(202.126.92.99) 2021 оны 10 сарын 04

600 \n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\nОДОО ЭНЭ ЖҮЖГЭЭ БОЛИОЧЭЭ АРХИЧИН ЦЭНДБААТАРАА ЖИНГЭЭ ХАСАЖ ЧАДАХГҮ БАЙЖ ЮУН ТЭМЦЭЭН БЭ. ЧИНИЙ ЖИНГЭЭ ХАСАЖ ЧАДААГҮЙ ЧИНЬ БАС Л ХҮМҮҮСИЙН БУРУУ ЮУ 600ГР ИЛҮҮ БАЙНА ХҮМҮҮСЭЭ ЖИНДЭЭ ОРЖ ЖИНГЭЭ ХАСАЖ ЧАДААГҮЙДЭЭ Л ЖИНГЭЭ ҮЗҮҮЛСЭНГҮЙ ЭЭ ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ АМРУУ ЧИНЬ АРХИ ЦУТГААД БАЙГАА БИШ ДЭЭ АРХИА БОЛИОД ЖИНГЭЭ ХАСАЖ БАЙХГҮЙ ДЭЭ \n \n

0  |  1
Ю(192.82.84.124) 2021 оны 10 сарын 04

Тамирчин хүний сахилга бат, ёс зүй гэж юу ч алга. Маш олон тамирчид хатуу сахилга баттай, бэлтгэл сургуулилтаа хийгээд, шигшээ багт орохын төлөө хөдөлмөрлөж байгаа. Тэдэн дундаас сахилга баттай, хөдөлмөрч нь л шигшээ багт орно. Цэндбаатар багахан амжилтандаа онгирсон, цаашид явцгүй нөхөр байна.

1  |  1
Зочин(103.26.194.32) 2021 оны 10 сарын 04

Цэндбаатар хүү асар их сэтгэлийн дарамтанд байгаа ш дээ, унаснаа түлхэх биш дэмжиж түшиж босгох учиртай бус уу, энэ улстөрчид ч дээ хүнийг яаж ч хорлож сэтгэлээр унагаж чадна, тэднээс гарах хорон санаануудыг таашгүй. Энэ спортын холбоог шинэчлэх хэрэгтэй, УЗн гишүүн нь тамирчдынхаа эмнэлэгийг газартай нь шуучихаад ичихгүй гүрийгээд л, үлгэр дууриал үзүүлэх ёстой ах нь байж… тэгээд залуу тамирчидтайгаа яаж ёс зүй сахилга бат ярьж чадаж байна аа, ямар дарамт шахалт ирсэнг хэн ч мэдэхгүй шүү дээ.

1  |  0
бүтэхгүй(202.55.188.44) 2021 оны 10 сарын 07

сөгдөж гуйгаад л бсн яасан. Ард түмэн өөрийг чинь маш их дэмжсэн. Тэгтэл хүмүүсийн итгэлийг уландаа гишгэлээ дээ. Новш гэж. Чадахгүй бсн юм бол үхсэнээ хийж ард иргэдийг 2 хуваагдаг бнаа. Одоо бас юу гэж шаах болоо.

2  |  2
Kj(98.204.176.20) 2021 оны 10 сарын 03

Tsendbaatar aas oor medal avchih aaviin huu bhguildee.

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 04

Энэ лалар мгл ард түмнээр тоглож бна

2  |  5
mnbvcб(88.116.92.142) 2021 оны 10 сарын 04

Энэ лалар мгл ард түмнээр тоглож бна

1  |  4
Баасансүрэн(202.126.89.248) 2021 оны 10 сарын 04

Цэндбаатар нь явсан бол аваргыг нь чирээд ирэх байлаа. Монголын луйварчидын амбицаас болж боксчид нэг аваргаа алдаж хохиров . Монголдоо үзчихээсээ айж байгаа хүн дэлхийн дэвжээгээс юү горьдохвэ. Монголд иймхэн юмыг ч шударга шийдэж чадахгүй арчаагүй байгаа юм чинь сөнөх нь тодорхой болжээ. Цэндбаатараа өөр улсын нэрийн өмнөөс очиж тогло.

4  |  1
zochin(111.239.165.176) 2021 оны 10 сарын 04

ene huu medrelne zugeer uu⁉️ ard tumen nii itgel.g husurduulsen estoi hun bich adgiin buusu 7hong.n umnu sugduj guigaad uilaad bolomj olgooch gonshognood bsan buus mun biz dee yadaj hamt olon chamaig demjsen uls.n setgel.g husurduulj uuchlaarai gej heleed ungur huu ⁉️ ene hariuthlaga gui ter olon temtheen beldej ugsun uls.n huls hudulmur.g zugeer hohrolgui bolgoj ug buus min chi buh hohrol.g huviasaa gargaj ug uuchlaarai gej unguruh bich huv hunii hariuthlaga chamd bnu bolovsrol gui buus ard tumen doromjlood bna

0  |  5
Od(66.181.160.57) 2021 оны 10 сарын 03

Ene urlag sportin sagsuu novshnuud zodoldnuu es zodoldnuu barildanuu es barildanuu duulnuu es duulnuu egel jiriiin irged bidend yamar hamaatai yum

0  |  0
Aash(192.82.91.79) 2021 оны 10 сарын 04

Dvv hvvgiin zodohiig zunduu hvleej bailaa demjeed daanch yu bolchihwoo. Ali esbel daramt shahalt ali eswel joohon mungu abchihwuu

1  |  0
Zolboo(202.126.89.198) 2021 оны 10 сарын 04

Ingeh baisan bol uhsenee hiij ard olniig taltsuulj soliordog bainaa

5  |  1
Нараа(202.126.88.194) 2021 оны 10 сарын 03

Уучлаарай гээл болоо юу ? Өчнөөн хүний итгэл найдварыг хөсөрдүүлж доромжилсон үйлдэл гаргалаа даа . Ард түмэн дахиж дэмжихгүй ээ

3  |  0
Зочин (66.181.161.23) 2021 оны 10 сарын 03

Энэ Цэнд баатарын багш гэж үнэн хариуцлагагүй сэтгэлгүй новш б.на аа даа .шавь нь амжилттай байвал өөрийнх нь ажлын үр дүн өндөр байдаггүй юм уу . Шавь самжилттай байвал багшийн амжилт ч г.н баймаар юм ! Ямар хаашаа арчаагүй багш вэ? Би бол Цэндбаатарыг биш багшийг энэ асуудал д буруутгаж б.на

6  |  0
Зочин (66.181.161.23) 2021 оны 10 сарын 03

Энэ Цэнд баатарын багш гэж үнэн хариуцлагагүй сэтгэлгүй новш б.на аа даа .шавь нь амжилттай байвал өөрийнх нь ажлын үр дүн өндөр байдаггүй юм уу . Шавь самжилттай байвал багшийн амжилт ч г.н баймаар юм ! Ямар хаашаа арчаагүй багш вэ? Би бол Цэндбаатарыг биш багшийг энэ асуудал д буруутгаж б.на

0  |  0
AMJILTAD HURIE(202.55.188.103) 2021 оны 10 сарын 03

tsendbaatar udaa daraa sahilga batiin aldaa gargaj hun turulhtnii ami amjiltiig atgaj baidag BURHANII iveel tuslamjiig hurtej chadsangui e tuunii dara daraagiin temtseen uraldaand ni amjilt husie

0  |  1
Зочин(202.9.46.133) 2021 оны 10 сарын 04

Маш их дарамт байсан байх ойлгомжтой

4  |  2
Зочин(139.5.219.239) 2021 оны 10 сарын 04

Маш их дарамтанд хүн сөхөрдөг энэ залууг Нямбаатар Боксын холбоо Олимпын хороо хэн ч биш болгож байна битгий шантраарай ард чинь ард түмэн байна.Баахан боловсролгүй новшнууд Тулгын насан дээр Цэндбаатар олимпд 4 р байранд орчихсон явж байлаа. Тулга армиас ч хоосон ирлээ чаддагыг яагаад дарамтлаад байгаа юм бэ? Маш дхрамталж байна . Монголын иймийг бодохоор эд нартай галзуурталаа үзэлцэх юмсан яснаасаа зэвүү хүрч байна.

5  |  2
Зочин(103.26.194.32) 2021 оны 10 сарын 03

Боксын тэнгэр Монголчуудаас нүүрээ бууруулах вий дээ, УЗн гишүүн нь тамирчдынхаа эмнэлэгийг шуучихсан, эрхэм хууль зүй дотоод хэргийн сайдтан нь нэг жаахан сахилгагүй тамирчинтайгаа сошилаар үзэлцээд л, ийм дампуу юм гэж хаа байсан юм? Улстөр, улстөрчдөөс спортоо салгах цаг болоогүй юу? Ёс зүй этик гэдэг юм байна уу!

4  |  0
Zochin(192.82.75.134) 2021 оны 10 сарын 04

Tulga huude amjilt husie

1  |  2
К(202.9.40.126) 2021 оны 10 сарын 04

Хаа байсан орхон аймагт хийдэг юм зүгээр хотод хийнэ биз

5  |  1
Зочин(64.119.27.88) 2021 оны 10 сарын 04

Тодорч, гялалзаад байсан яасан бэ? Цэндбаатараа, хулчигаа юу

3  |  4
Top