Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргасан билээ. Учир нь, хэргийг шалгах явцад тэднийг эрүүдэн шүүсэн, хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Улсын Дээд шүүхээс батлан даалтад гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын хэрэг дахин шүүхийн танхимд очтол нь тэднийг гадуур байцаахаар болсон юм. Одоогоор хэргийг цагдаа, тагнуул зэргээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, тэрхүү Ажлын хэсгийг ТЕГ-т байгуулаад байна.
Тэгвэл өнгөрсөн баасан /2021.10.01/ гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байгаа Т.Чимгээ оролцлоо.
Хэсэг завсарлаад байсан "Цензургүй яриа" нэвтрүүлэг эргэн ирэхдээ С.Зоригийн амь насаа алдсан өдөр нь түүнийг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээг оролцуулсан нь олон хүнд таалагдсангүй, шүүмжлэл дагуулж байна. Түүгээр ч зогсохгүй хэрэгтэн нь хавтаст хэргийг задлан ярьж, гол яриагаа Э.Бат-Үүлд чиглүүлсэн нь цаанаа ямар нэгэн санааг агуулсан "тавилт"-тай нэвтрүүлэг байж болзошгүй гэх хардлагыг дагуулж байгаа юм.
Үнэхээр ч бай нь Э.Бат-Үүл байхыг үгүйсгэхгүй. Тэр нэвтрүүлгийг үзсэн хэн ч нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүлийг унагахад түлхэц үзүүлэх агуулгатай гэж ярьж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Учир нь, нэвтрүүлгийн үеэр Т.Чимгээ "Хавтаст хэргээс харахад Э.Бат-Үүл гэдэг хүний тухай Ц.Амгаланбаатар, буудлын жижүүр гээд байгаа Марууш гэдэг хүмүүсийн яриагаар нотлох баримт болгосон байдаг. Ц.Амгаланбаатар хэлэхдээ Э.Бат-Үүл гэдэг хүн үндсэндээ захиалагч нь, бид нарт мөнгө өгсөн гэж хэлсэн байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг сэжигтнээр татаад шалгасан боловч захиалагч нь биш гээд гаргасан. Тэгсэн мөртлөө Б.Содномдаржаа бид хоёрыг хүн алсан нь үнэн гээд байгаа. Энэ хоёр ялгаагүй шүү дээ. Ц.Амгаланбаатарын хэлснээр бид хоёрыг хүн алсан болгоод, захиалагч нь Э.Бат-Үүл, алуурчин нь мөн гэж хэлээд байхад түүнийг дундаас нь сугалаад авчихсан" гэж ярьсан байдаг.
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, сонгуульт ажлаа үргэлжлүүлж байгаа. Тэрбээр "Цензургүй яриа" нэвтрүүлэг гарсны маргааш нь /2021.10.02/ өөрийн цахим хуудаснаа "Тэнгэрийн оронд ахуй С.Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлэгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол. Гэхдээ найз нь тэснэ ээ, хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсэн" гэх хариу тайлбар хийсэн юм.
Сэтгэгдэл ( 8 )
Хүний махан хүнстэн цуст алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг монголын ард түмэн үзэх өдөр ирнэ.\nАлуурчин Яргачин Зандалчин элбэгдоржийн гарт алагдаж булшлагдсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй алуурчнаас авах болно.\nАлуурчин элбэгдорж өөрийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа өөрөө хэрчүүлж үхэх болно
Лалрын салга өвгөн үнэнээс зугтаж чадахгүй
setguulch nar tsadaj xanaxaa bolijee
Batuul zahailsan unen unen batuul ami tavihgeed tsaan chin orilj yvna
бай саад байх юу байх вэ? үнэнийг нь хэлсэн байна.битүүд алсан гэдгийг 23 жил монголчууд ярьсаар ирсэн шүүдээ
ene neg hogiin setguulch bas jenkotoi hor nairuulj hun gutgej baih yum
ene neg hogiin setguulch bas jenkotoi hor nairuulj hun gutgej baih yum
muuhai bashir arga ve!