ХӨЛБӨМБӨГ: Урлаг, спортынхон "ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА" аянд нэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04


Монголын хөлбөмбөгийн холбооноос урлаг, спортын ододтой хамтран "Эмч нартаа баярлалаа" хандивын тоглолтыг аравдугаар сарын 2-нд зохион байгууллаа.

"Оддын хөлбөмбөг"-ийн тэмцээнд урлаг, спортынхноос бүрдсэн хоёр баг ширүүн өрсөлдсөний эцэст "Мөрөөдөл" баг 4:3-ын харьцаатай ялалт байгуулав. 

Баг тус бүрээс "Шар айраг" хамтлагийн дуучин, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч Г.Ганхүү болон сагсан бөмбөгийн ОУХМ Г.Баттөр нар дубль хийжээ. 

"Эмч нартаа баярлалаа" оддын хөлбөмбөгийн хандивын тоглолтод оролцсон хүндэт зочид, тоглогчид болон Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан юм. 

Цар тахлын энэ хүнд үед тус аппарат нь нэн шаардлагатай болохыг тус төвийн эмч нар онцолж байлаа. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.201.23.226) 2021 оны 10 сарын 04

zov ayan bna daa

0  |  0
Top