Б.Баасанцогттой хамт байсан шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарыг дахин шалгахаар болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Хатуу хөл хорионы үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд өмгөөлөгч Б.Баасанцогт нарын шүүгч, хуулийн байгууллагын ажилтнууд цугласан бичлэг олон нийтэд цацагдсан билээ.

Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийг тусгаарлаж, хоёр үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг прокурорт хүргүүлсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн "Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан" 22.5-1-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн" гэж яллагдагчаар татсан.

Харин тухайн үед өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, шүүгч З.Болдбаатар нарын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороогоор хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг ажлаас нь чөлөөлж, З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаагаар 30 хувиар бууруулж олгох сахилгын шийтгэл оноосон.

Дээрх Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг холбогдогч нар эс хүлээн зөвшөөрч давж заалдсан. Тодруулбал, шүүгч Х.Идэр биеэ үнэлэгч хөлсөлж авсан мэт ойлгогдохоор дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлжээ. Түүнчлэн шүүгч З.Болдбаатар Х.Идэрийн гомдолтой нэгэн адил байгаа бөгөөд уулзалтын бичлэгт зөвхөн түүний тухайн байранд орж байгаа дүрс байх гарч явсан бичлэг байхгүй, коридор, цахилгаан шатан дахь бичлэгт байгаагүй, өөр газар байсан талаар холбогдох дүрс бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлуулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Тэдний хүсэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзжээ.

Улмаар дээрх үндэслэлээр Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.9) 2021 оны 10 сарын 05

Шуугч нар жонхуу хунтах нь дээ.

0  |  0
Үнэн(64.119.20.239) 2021 оны 10 сарын 05

Элбэгдорж цаана нь хамгаалаад сууж байгаа даа.Энэ хүний амь тасрах өдий байна дөө...

0  |  0
Juju (59.153.115.179) 2021 оны 10 сарын 05

Bugdiig za8luulaachee.Nudnii bulainuudaa yu gej alban tushaald n bailgaad bgaa yum be.

1  |  0
Зочин(192.82.90.99) 2021 оны 10 сарын 05

Тун удахгүй Баасанцогт гэмгүй болж цагаатгагдана. Харж л байгаарай.

1  |  0
zavaan(202.126.89.80) 2021 оны 10 сарын 05

sejigiin baliar novshnuud. ès turtei hun bol buruugaa huleegeed amia horlodogiin shde, yun davj zaaldah ve

1  |  0
Зочин(66.181.169.108) 2021 оны 10 сарын 05

Орж гарсан нь тийм чухал юмуу, хэнд хамаатай юм. Нийлж идэж уугаад, нийлээд заваартсан нь үнэн биздээ. Онигоотой амьсгаанууд давж заалдсан гэчихжээ. Ёс зүйгүй үйлдэл мөн үү, ичихгүй биш гээрэй новшнууд

1  |  0
Top