Уран барималч А.Очирболд "Андлалын хөшөө"-г урлаж эхэлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” бүтээлийг туурвисан, МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболд Хэнтий аймагт шинээр "Андлалын хөшөө" босгоход оролцож байна.

“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудын эзэн А.Очирболдлын "Ухамсар" бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан юм. 
 

"Ухамсар", барималч А.Очирболд

"Бидний цөөхөн монголчууд" төслийн санаачлагч  М.Зоригт энэ талаар "Андлалын хөшөөт цогцолбор сайхан болж байна лээ. Хэнтийд очиж, барьж бүтээж буй залуустай нь, хөшөөг урлаж, хүрлээр цутгаж хийж байгаа уран бүтээлчидтэй уулзсан, харсан" хэмээн шинээр босгох загварын зургийг нийтэлжээ. 

Сануулахад, Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгууламж буюу бидний нэрлэж заншсанаар "Андлалын хөшөө"-г оюуны өмчийн асуудлаас үүдэн энэ оны наймугаар сарп нураасан билээ. 

Уг баримлын зохиомжийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Эрдэмбилэг гаргасан. Түүнээс хойш бүтээлийг барих үед уран бүтээлч нас барсан тул оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон юм.

"Ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй, төсвийг хохиролгүй болгоно гэж албан хүсэлт гаргасан. "Хос санаа" компани хөшөөг босгосон бөгөөд тэд мөн хариуцан буулгасан. Уран бүтээлчийн гэр бүл оюуны өмчийн компанитай, "Хос санаа" компани яамтай гэх мэт давхар гэрээтэй байсан бөгөөд оюуны өмчийн гэрээ цуцлагдсан тул цаашид энэ ажил явах боломжгүй болсон" гэдгийг БОАЖ-наас тухайн үед өгч байсан билээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амжилт(202.9.41.16) 2024 оны 12 сарын 09

Эх бүтээлийг нь дордуулахгүйгээр сайхан бүтээл босох болтугай.

1  |  0
зочин (202.9.46.26) 2024 оны 12 сарын 09

ДЭЛХИЙД ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ , МОНГОЛЫН МИНЬ БРЭНД БОЛСОН ХЭДХЭН МАЗААЛАЙДАА УСТАЖ АЛША БОЛОХООС НЬ ӨМНӨ МАНАЙ БАРИМАЛЧИД АСАР ТОМ, САЙХАН ХӨШӨӨ БОСГОХ ЮМСАН ДАА. ХАНДИВ ЦУГЛУУЛАХАД ХӨРӨНГӨ НЬ БОСООД Л ИРНЭ ДЭЭ.

2  |  0
Top