Улсын Дээд шүүхээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, сулласан байдаг. Ингэхдээ хэргийг прокурорт буцааж, дахин шалгах шийдвэрийг гаргасан. Харин Улсын Дээд шүүхээс түүнд оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон тул тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж, тангарагаа өргөсөн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас өнөөдөр /2021.10.05/ прокурорт шалгагдаж байгаа хэргийнх нь талаар тодрууллаа.
-Танд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон зургаан жилийн ялыг Улсын Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, танд холбогдох хэргийг дахин эхнээс нь шалгана гэсэн үг. Одоо хэрэг тань ямар шатандаа явна вэ?
-Мэдэхгүй, одоо ямар шатандаа явааг нь.
-Та УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөснөөс хойш хууль, хяналтын байгууллагад очиж байцаалт, мэдүүлэг өгсөн үү?
-Үгүй, өгөөгүй.
-Таныг нэг ч удаа дуудаагүй гэсэн үг үү?
-Бүх зүйл л тодорхой байгаа шүү дээ. Хэвлэл мэдээлэл, цахим орчинд гарсан, гарч байгаа надтай холбоотой шүүх ажиллагааг бүгдийг нь л мэдэж байгаа биз дээ. Тийм байж надаас асуух шаардлага байгаа юм уу даа.
-Гэхдээ таны хэрэг прокурор дээр дахин шалгагдаж байгаа нь үнэн биз дээ?
-Тийм. Улсын Дээд шүүх нь энэ хүнийг дахин шалгах хэрэгтэй, энэ хүнийг шүүсэн шүүхийн үйл ажиллагаа нь алдаатай байна гэдэг шийдвэр гаргасан.
Тэр шүүсэн шүүгч нар нь ямар байдалд орсон билээ, та нар мэдэж л байгаа. Тэгэхээр надаас асуух шаардлага байна уу. Ард түмэн бүгд л харсан, ойлгож байгаа байх гэж бодож байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
yvaigui novsh yaaj olnii umnu il garch chaddag bnaa,tsairsan amitan yuma
Энэ новшийг хурдан яллах хэрэгтэй бишүү
Ж.ЭРДЭНЭБАТ Ч ХАРИН ГАЙГҮЙ ХҮН САНАГДДАГ ШҮҮ ЗААВАЛ ХҮНИЙ МУУ ҮЗЭХ ЯМАРЧ ДУРТАЙ ЮМБЭДЭЭ
олон хэрэг энэ мэт алга болох юм даа. ажнай хэмээх морь батэрдэнийн нүүрсний хулгайн хэрэг алга байна.
Ene hulgaich icheesei. MAN - iin unen dur turh