"Жаст"-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг шүүх хурал болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлогдсон боловч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.

Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.10.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top