Япон улсыг хариуцсан элч төлөөлөгчтэй боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг, идэвхжүүлэхэд Гадаад харилцааны хэлтэс болон Япон улсыг хариуцсан элч төлөөлөгчтэй уялдаа холбоотой ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулан харилцааг зохицуулахад Ө.Алтай Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болжээ. 

Түүнийг МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал болон Маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан нар хүлээн авч уулзан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, элч төлөөлөгчийн тэмдгийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top