“Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан бүтээлээ авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдаан зарлагдлаа. Тус уралдаанд 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчид бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд ирэх сарын 26-ны өдрийг хүртэл бүтээлээ momo_er_hun@yahoo.com, tserenjargal1@gmail.com, darhanhuvsgul.t@gmail.com хаягуудаар хүлээн авах ажээ.

Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан юм. Тухайн уралдаанд 30 орчим уран бүтээл ирснээс Өвөрхангай аймгийн уугуул МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан.  

Баасанжавын Оролзод нь Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дуунуудын шүлгийг зохион мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байсан юм. Мөн тэрээр төрөлх сумынхаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top