“Ярууслын чуулган”-ы сүүлийн шатанд өрсөлдөх найрагчид

2021 оны 10 сарын 08

“Channel11” телевиз, Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд хилийн чанад, орон нутаг, нийслэл хотоос нийт 221 оролцогч бүтээлээрээ өрсөлдсөн юм.

Зочин найрагчидтай хамтатган уншигдсан 500 гаруй шүлгээс эхний 50 хүнийг шалгаруулан, түүнээс 21 найрагчийг шүүгчдийн огноогоор сонгож, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн билээ.

“Ярууслын чуулган” наадмын шагналын сан хамгийн өндөр буюу 50 сая гэдэг нь олны анхаарлыг татах гарцаагүй шалтгаан байлаа. Уг наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр shilen.mn мэдээллийн сайтын хамт олон ажилласан.

Агуу их бичгийн хүн Тангадын Галсан гуай “Ярууслын чуулганы тэмдэглэл” нэвтрүүлэгт оролцохдоо “Улс даяараа шүлэг найр сонссон сайхан зун байлаа” хэмээн онцолсон юм.

 

“Ярууслын чуулган” монгол туургатны цахим яруу найргийн наадмын

шилдэг ЕСӨН ЯРУУ НАЙРАГЧ

1.Д. Урианхай

2. Т. Баянсан

3. Г. Барсболд

4. С. Эрдэнэбат

5. Б. Баттулга

6. Б. Энхжаргал

7. М. Амархүү

8. Л. Торой

9. С. Чулуун

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.92.194) 2021 оны 10 сарын 09

Огноо гэдэг нь он,сар, өдөр буюу цаг хугацааг заан оноо гэдэг нь оролцогчдод өгсөн шүүгчдийн үнэлгээ.

1  |  0
Top