Олон тооны адуу алдагдсан хэргийг нөхөн илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Энэ оны зургаадугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс иргэн С-ын 60 гаруй тооны адуу бэлчээрээс алдагдсан гэх хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид нөхөн илрүүллээ.

Дээрх хэрэгт 31 настай Г, 46 настай Д нарыг холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэн та мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top